Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана
09 Apr 2020
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлнэ. Ковид-19 халдварын улмаас  хурлын зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Тэргүүлэгчид цахимаар хуралдахаар болсон.

Уг хурлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн  4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг хэлэлцэх юм. Өмнө нь Хан-Уул дүүргийн иргэдээс авсан судалгаагаар 80.3 хувь нь Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.

Мөн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах тухай саналыг дэмжих тухай, Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, Алдарт эхийн I, II одонд тодорхойлж уламжлах тухай, Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналыг уламжлах тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэх юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ