Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Видео мэдээ
Н.Батсүмбэрэл: Газар зохион байгуулалтын алба хотын төвд барилга барих газрын зөвшөөрөл олгохгүй байхад анхаараач ээ
2019/10/27

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдааны үеэр төлөөлөгч Н.Батсүмбэрэл Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрынхнаас орчны тохижилтыг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэггүй хотхон, хорооллуудын асуудлыг хэрхэн шийдэх талаар тодруулав. Үүнээс гадна Газар зохион байгуулалтын алба үйл ажиллагаагаа, хяналтаа сайжруулахад онцгой анхаарч, хотын төв орчимд газар олголт хийхгүй байхыг сануулсан юм. Түүнчлэн нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрынханд хандаж “Улаанбаатар хотод хүүхдэд зориулсан газар парк бий. Гэтэл газраас нь таначихсан. Ер нь нийслэлийн өмчийг арчлах, үр өгөөжийг нь дээшлүүлэхэд анхаарч ажиллах, ялангуяа Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг байгууллагын асуудалд онцгойлон анхаарахыг чиглэл болголоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.