Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Видео мэдээ
Ц.Сандаг-Очир: Газаргүй, зураг төсөлгүй ажлуудын эрхийг хотод шилжүүлдэг байдлыг болиулах хэрэгтэй
2019/10/27

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” энэ оны III улирлын байдлаар 80.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Нийтдээ энэ онд 453 арга хэмжээ хийхээр төлөвлөснөөс гурав нь огт хийгдээгүй, 39 нь үнэлэх боломжгүй байна. Тодруулбал, 31 арга хэмжээний төсөв шийдэгдээгүй бөгөөд дээд шатны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанаас шалтгаалж найман арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй гэдгийг холбогдох албанаас мэдээлсэн. Төлөөлөгч Ц.Сандаг-Очир энэ талаар саналаа хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.