Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Видео мэдээ
Н.Баярмөнх: Автобусны тоог олшруулаад тулгамдаж буй асуудлыг шийдчихгүй
2019/10/27

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх ээлжит XXVIII хуралдааны үеэр холбогдох албаны хүмүүсээс тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр “Нийслэлийн хэд хэдэн хорооны айлууд хөрсний усны улмаас хохирч байна. Өвлийн улиралд бүр хэцүү, иргэд гудмаараа явж ч чадахгүй болдог. Уг асуудлыг шийдэх шаардлагатай байна. Мөн Баянзүрх дүүргийн XXII хорооны 180 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургуулийн орчинг сайжруулахад Засаг даргыг анхаарч ажиллалаач ээ гэж хэлмээр байна. Тус хороо сургуулийн насны 3600 хүүхэдтэй. Энэ бага тоо биш. Гуравт, нийтийн салбарт томоохон дэвшилтэй ажил хийхгүй бол болохгүй. Автобусны тоог олшруулаад тулгамдаж буй асуудлыг шийдчихгүй” гэсэн юм.

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.