Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа
2019/10/17
17
10 сар

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулах ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгээс “Улаанбаатар хот ирээдүйд ямар үзэл баримтлалын хүрээнд хөгжих вэ” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зураг төслийн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид оролцож, санал санаачилгаа дэвшүүллээ.

Хэлэлцүүлгийн эхэнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулах ажлын үйл явцын талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга танилцуулга хийлээ.

Үүний дараа “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа танилцуулав.

Тус концепцын төсөлд хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад тулгуурлан Улаанбаатар хотыг тогтвортой, компакт, хүртээмжтэй, хэмнэлттэй, дасан зохицох, идэвхтэй хот болгох зургаан зорилтыг тодорхойлоод буй. Мөн Улаанбаатар хотыг 2040 он гэхэд Амьдралын таатай орчин бүрдсэн хот болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүлээд байгаа юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

 

 

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.