Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулах ажлын хэсэг хуралдав
2019/10/14
14
10 сар

Нийслэлийн Ииргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXVII хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг хэлэлцүүлсэн билээ. Тус хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулах ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ээлжит XXVIII хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулахыг үүрэг болгосон бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 27/24 дугаар тогтоолоор эл ажлын хэсгийг байгуулсан юм. 

Тэгвэл уг ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ын материалыг хүргүүлэн, санал авахаар шийдвэрлэлээ. Мөн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал авах, Ажлын хэсгийн гишүүд багуудад хуваагдаж “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэлгэрэнгүй хэлэлцэж санал өгөх зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.     

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.