Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог тогтоох тухай
2019/03/22

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2019 оны 03 сарын 22 өдөр                 Дугаар 50                            Улаанбаатар хот

 

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн

хаах иргэдийн тоог тогтоох тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 80, 249 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог Багахангай, Багануур, Баянзүрх, Налайх дүүрэгт тус бүр 5, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр 6, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 7, Чингэлтэй дүүрэгт нийт Нийслэлийн хэмжээнд 54 байхаар тогтоосугай.
  2. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн сургалтыг зохион байгуулж, үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Амарсайхан/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                        С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.