Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
“Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг Нийслэлийн Байгаль орчны газарт нэгтгэх тухай
2019/01/23

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2019 оны 01 сарын 23 өдөр                 Дугаар 17                            Улаанбаатар хот

 

“Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж”

орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг

 Нийслэлийн Байгаль орчны газарт

 нэгтгэх тухай

  

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 –ын “ж”, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

     1.”Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, чиг үүрэг, үйл ажиллагаа, ажиллагсад, хөрөнгийг Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлсүгэй.  

    2.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан/-д  ДААЛГАХ нь:

           2.1.Нийслэлийн Байгаль орчны газрын дүрэм, төсөв, бүтэц орон тоонд холбогдох өөрчлөлт оруулан шинэчлэн батлах;

           2.2.“Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй байгаа хөрөнгийг Нийслэлийн Байгаль орчны газарт балансаас балансад шилжүүлэх;

        2.3.”Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан ажиллах.

 

  

 ДАРГА                                        С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.