Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулах тухай
2019/01/23

 

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2019 оны 01 сарын 23 өдөр                 Дугаар 14                            Улаанбаатар хот

 

Олон нийтийн цагдаагийн ажилтныг

ажиллуулах тухай

                      

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3 дахь хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 70 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс      ТОГТООХ нь:

             1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 124 дүгээр тогтоолын дагуу нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах зорилгоор ажиллуулсан олон нийтийн цагдаа нарын ажлын үр дүнгээр замын хөдөлгөөний ачаалал тодорхой хувиар буурч, нийтийн тээврийн хөдөлгөөний дундаж хурд нэмэгдсэнийг тэмдэглэсүгэй.

           2.Олон нийтийн цагдаагийн 32 ажилтныг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллуулсугай.

          3.Урамшуулал болон нормын хувцасны зардал болох 255 819 208 /хоёр зуун тавин таван сая найман зуун арван есөн мянга хоёр зуун найм/ төгрөгийг  Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төсвөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Батбямба/-д зөвшөөрсүгэй.

 

 

 

ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.