Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Техник эдийн засгийн үндэслэл батлах тухай
2019/01/11

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2019 оны 01 сарын 11 өдөр                 Дугаар 04                            Улаанбаатар хот

 

Техник эдийн засгийн үндэслэл батлах

тухай  

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дугаар тогтоол , Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02-02/4889 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэлийг хавсралт ёсоор баталсугай.
  2. Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэлийн хэрэгжилтийг ханган хяналт, тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан/-д даалгасугай.

 

 

 

ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.