Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө шинэчлэн батлах тухай
2019/01/07

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2019 оны 01 сары 07 өдөр                   Дугаар 03                            Улаанбаатар хот

 

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

шинэчлэн батлах тухай  

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “е” дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 7 дугаар хуралдааны XIV.3 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 104 га газарт байгуулах “Олон улсын худалдаа логистикийн төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө өөрчлөлт оруулах нөхцөлтэйгөөр хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
  2. Шинэчлэн баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд авто машины зогсоолыг нэмж төлөвлөн, дахин өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд 2019 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулж, шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан/-д даалгасугай.
  1. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Б.Батбямба/-д үүрэг болгосугай.
  2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 19дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.