Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай
2019/01/07

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2019 оны 01 сарын 07 өдөр                 Дугаар 02                            Улаанбаатар хот

 

Газрыг улсын тусгай хэрэгцээнд

авах саналыг дэмжих тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/4614 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ашиглуулахаар олгосон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах конторын зориулалттай 1449 м.кв талбай бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсүгэй.
  2. Саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан/-д даалгасугай.

 

 

 

ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.