Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Зарим хороог хуваахыг дэмжлээ
2019/06/10
10
6 сар

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэн, Хороодын бүтэц, зохион байгуулалтад оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засаг, захиргааны анхан шатны нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилснөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бэрхшээлийг арилгана гэж үзэж буй. Үүний дагуу холбогдох албаныхан хэлэлцэж, энэ оны төсөвт хороодын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөд шаардлагатай санхүүжилтийг тусгасан байна. Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төвлөрөл ихтэй хороодыг хувааж, шинээр 17 хороо байгуулах саналыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.