Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн мэдээ
Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах зураг төслийн уралдаан зарлав
2019/05/17
17
5 сар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай А/439 дүгээр захирамжийг гаргав. Үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шинэлэг шийдэл бүхий архитектур, орон зайн төлөвлөлттэй тохижилт, бүтээн байгуулалтад зориулагдсан зураг төсөл байх бөгөөд уралдаанд мэргэжлийн байгууллага болон уран бүтээлчид оролцох боломжтой.

эх сурвалж:ulaanbaatar.mn

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.