Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Дүүргүүдийн мэдээ
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАЛАА
2019/03/26
26
3 сар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар зарлигаар Бямбажавын Энхбаярыг төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор шагнаж урамшууллаа. 
Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн болон төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд гардуулан өгөв.

Б.Энхбаяр нь Багануурын Дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанид тасралтгүй 36 жил аппаратчин, машинистаар ажиллах хугацаандаа өөрийн мэргэжил, дадлага туршлагадаа түшиглэн цахилгаан эрчим хүчийг хэмнэж, тоноглолын эргэлт шалгалт, үзлэг үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, аваар осолгүй, идэвх санаачлагатай ажиллаж иржээ. Түүний хөдөлмөр, бүтээлийг төр засгаас үнэлж, Эрчим хүчний яамны жуух бичиг, Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байжээ.

 

Эх сурвалж: http://baganuur.ub.khural.mn

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.