Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарна
2019/03/01
01
3 сар

Өнөөдөр /2019.03.01/ ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР тохиож байна. Монгол улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой болон Эх орончдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Шинээр томилогдсон Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тус хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов. Тэрээр энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлагадаа “Хотын хөгжлийн төлөө хийх бодлогын томоохон төсөл хөтөлбөр, концевцийг боловсруулах, түүнийг батлах тухайд нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудал бий. Түүнийг шийдвэрлэж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргах гэсэн эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллах болно. Мөн Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарна” гэдгийг онцоллоо

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.