Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хурал
Дэд хөтөлбөр батлах тухай
2018/05/31

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

 

2018 оны 05 сарын 31 өдөр                 Дугаар 16/07                                Улаанбаатар хот

 

Дэд хөтөлбөр батлах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “е”, 25 дугаар зүйлийн 25.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн иргэдийн сэтгэлд нийцсэн, чанартай, стандарт үйлчилгээг хүргэхэд чиглэгдсэн “Хүн амын ахуйн үйлчилгээ – 2020” дэд хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
  2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д , хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

 

 

 

                              ДАРГА                             С.АМАРСАЙХАН  

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.