Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хурал
Дэд хөтөлбөр батлах тухай
2018/02/27

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

 

2018 оны 02 сарын 27 өдөр                 Дугаар 14/01                                Улаанбаатар хот

 

Дэд хөтөлбөр батлах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “а”, 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

  1. “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.
  2. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган санхүүжүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 17/17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

  

 

                              ДАРГА                             С.АМАРСАЙХАН  

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.