Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
2018/10/09

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  

2018 оны 10 сарын 09 өдөр                 Дугаар 160                         Улаанбаатар хот

 

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

батлах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2014 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс   ТОГТООХ нь:

 1.Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн спорт цогцолбор орчмын шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

 2.Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 167 дугаар тогтоолын 1.5 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

 

 

            ДАРГА                                         С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.