Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
2018/10/09

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 10 сарын 09 өдөр                 Дугаар 158                         Улаанбаатар хот

  

Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн

эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн

бүртгэлээс хасах тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/3739 дүгээр албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шинэ барилга барих болсон тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 02-07-388/82 дугаар акт, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-78/340 дүгээр актаар ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хавсралтад заасан нийт 552 583 018 /таван зуун тавин хоёр сая таван зуун наян гурван мянга арван найман/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий, энэ тогтоолын хавсралтад заасан 3 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

 

   

ДАРГА                                       С.АМАРСАЙХАН

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын

09 -ний өдрийн 158 дугаар тогтоолын хавсралт

 

 

 

АКТАЛЖ, НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ,

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

 

                                                                                                                                                                      /төгрөгөөр/

Барилга байгууламжийн нэр

Ашиглалтад орсон он

Байршил

Бүртгэлийн үнэ   /2018.06.30/

Хуримтлагдсан элэгдэл                      /2018.06.30/          

Үлдэгдэл өртөг                /2018.06.30/

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт

1

Баянзүрх дүүргийн  Амгалан цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байрны өргөтгөл

1976

БЗД-ийн 8 дугаар хороо, Ботаникийн эцсийн буудлын ард талд

20 039 800

13 916 530

6 123 270

2018.05.16-ны өдрийн 02-07-388/82 тоот акт

2

Баянзүрх дүүргийн  62 дугаар цэцэрлэгийн гэр цэцэрлэгийн барилга, бусад үндсэн хөрөнгө

1988

БЗД-ийн 10 дугаар хороо, Амгалан захын баруун талд

16 647 100

16 647 100

0

 

 

3

Чингэлтэй  дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хайлааст салбарын амбулаторийн барилга байгууламж

1961

ЧД-ийн 13 дугаар хороо, 17-р сургуулийн баруун урд

515 896 118

444 369 129

71 526 989

2013.10.10-ны өдрийн 02-07-78/340 тоот акт

НИЙТ ДҮН

552 583 018

474 932 759

77 650 259

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.