Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Гудамж нэрлэх тухай
2018/09/26

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 09 сарын 26 өдөр             Дугаар 149                          Улаанбаатар хот

 

Гудамж нэрлэх тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын  4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 269 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Усан спорт сургалтын төвийн үүн талаар үргэлжлэн Бээжингийн гудамжнаас Болгарын гудамж хүртэлх гудамжийг Архитектор б.Чимэдийн гудамж гэж нэрлэсүгэй.
  2. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/-д даалгасугай.

 

 

 

ДАРГА                                       С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.