Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай
2018/08/01

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 08 сарын 01 өдөр                 Дугаар 127                         Улаанбаатар хот

 

 Гэр хорооллыг дахин төлөвлөн

барилгажуулах төсөл хэрэгжүүлэх

байршил батлах тухай

 

          Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1дэх хэсэг, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 84 дүгээр тушаалаар баталсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам”-ын 2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  1. “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл” хэрэгжүүлэх ГХДТ-2018-1 багцын байршлаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10.55 га газрыг тогтоож, эргэлтийн цэгийн солбилцлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлын даалгаврыг боловсруулан, иргэдийн санал, хүсэлтийг төлөвлөлтөнд тусган батлуулж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.

  

                     

ДАРГА                                       С.АМАРСАЙХАН

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.