Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах тухай
2018/07/05

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  

2018 оны 07 сарын 05 өдөр                 Дугаар 115                           Улаанбаатар хот

  

Шашны байгууллагын зөвшөөрлийн

              хугацааг сунгах тухай              

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 25 дугаар зүйлийн 25.1, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа  эрхэлж байгаа “Зүүн хүрээ дашчойлин хийд”-ийн зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгасугай.

2.Шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Б.Батбямба/-д үүрэг болгосугай.

 

 

                              ДАРГА                                       С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.