Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай
2018/07/05

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 07 сарын 05 өдөр                 Дугаар106                Улаанбаатар хот

 

 Барилга байгууламж балансаас балансад

шилжүүлэх тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/2388 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь: 

  1. Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Дэшиг Дун, 6 дугаар хорооны “Мөнх-Үжин” өрхийн эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй хавсралтад заасан нийт 168 648 032 /нэг зуун жаран найман сая зургаан зуун дөчин найман мянга гучин хоёр/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламжийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

  

                                                                                                    

ДАРГА                                       С.АМАРСАЙХАН

 

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.