Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
100 айлын барилгын захуудыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг байгууллаа
2018/01/24
24
1 сар

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг байгууллаа. 

Уг ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлыг гүйцэтгэх юм. 

Энэхүү нутаг дэвсгэрт барилгын материал худалдаалах захууд ихээр төвлөрснөөс байгаль экологи, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц аюултай орчныг бий болгоод байсан. Харин ажлын хэсэг томилогдсоноор уг асуудал цэгцрэхэд нэг шатаар ахилаа. 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.