1.png3.pngүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөшлүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2008 онд байгуулагдсан Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд Засаг дарга, түүний багийнхан, дүүрэг, хороодтой нягт хамтран ажиллаж байна. Нийслэлийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорьж байна. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад, дунд үеийнхэн, хурал, захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд болон бүх хүмүүст чин сэтгэлийн хүндэтгэл өргөе. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид бид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан уриалж байна. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
               Нийслэлийн Иргэдийн
               Төлөөлөгчдийн Хурлын дарга  2.png Т.Билэгт

Нэрэмжит болгох тухай
Friday, 2009 оны 07 сарын 31

 НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2009 оны 07 дугаар сарын 01-ны өдөр                    Дугаар 89                           Улаанбаатар хот

  •  
  • Нэрэмжит болгох тухай

 

 


Дэлгэрэнгүй...
 
Дэд хөтөлбөр батлах тухай
Friday, 2009 оны 07 сарын 31

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2009 оны 07 дугаар сарын 01-ны өдөр                    Дугаар 85                           Улаанбаатар хот

 

Дэд хөтөлбөр батлах тухай

 

Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 288 дугаар тогтоолын 3 дугаар заалт, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1/1164 тот албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Улаанбаатар бүсийн хөгжлийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:
 
Нэг. “Хүн амын ахуйн үйлчилгээ-2016” дэд хөтөлбөрийг хавсралт ёсоор   баталсугай.
 
Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсөвт жил бүр тусгахын зэрэгцээ Улсын төсөв, Засгийн газрын холбогдох тусгай сан, олон улсын байгууллагад санал болгон санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д  даалгасугай.
 
 
 
 
 
                             ДАРГА                                                              Т.БИЛЭГТ

Дэлгэрэнгүй...
 
Зарим гудамжийг нэрлэх тухай
Friday, 2009 оны 07 сарын 31

 НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр                    Дугаар 75                           Улаанбаатар хот

 

Зарим гудамжийг нэрлэх тухай

Дэлгэрэнгүй...
 
Дэд хөтөлбөр батлах тухай
Friday, 2009 оны 07 сарын 31

 

 НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр                    Дугаар 59                           Улаанбаатар хот

 

Дэд хөтөлбөр батлах тухай

 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  20.1.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2009 оныг “Үйлдвэржилтийн жил” болгосонтой холбогдуулан тавьсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор  Нийслэлийн   Иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдээс         ТОГТООХ нь:

 
Нэг.Нийслэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг нэгдүгээр хавсралт ёсоор баталсугай.
 
Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилт, төсөвт тусгуулан,  хэрэгжилтийг  зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д даалгасугай.

 
 
 
 
                        ДАРГА                                                               Т.БИЛЭГТ

Дэлгэрэнгүй...
 
Хөшөө дурсгалын цогцолбор байгуулах
Friday, 2009 оны 07 сарын 31

 НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2009 оны 05 дугаар сарын 06-ны өдөр                    Дугаар 46                           Улаанбаатар хот

 

Хөшөө дурсгалын цогцолбор байгуулах, нутаг дэвсгэрийг 

орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай 

 

 

Дэлгэрэнгүй...
 
Барилгад нэр өгөх тухай
Friday, 2009 оны 07 сарын 31

 НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2009 оны 04 дугаар сарын 19-ны өдөр                    Дугаар 43                           Улаанбаатар хот

 

Барилгад нэр өгөх тухай

Дэлгэрэнгүй...
 
Зарим гудамжийг нэрлэх тухай
Friday, 2009 оны 07 сарын 31

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2009 оны 04 дугаар сарын 19-ны өдөр                    Дугаар 42                       Улаанбаатар хот

Зарим гудамжийг нэрлэх тухай

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 57 - 63 - 69
Түгээмэл
Сүүлийн Үеийн Мэдээ
mail.png
Хэн онлайн байна
Бидэнд 9 зочид онлайн