1.png3.pngүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөшлүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2008 онд байгуулагдсан Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд Засаг дарга, түүний багийнхан, дүүрэг, хороодтой нягт хамтран ажиллаж байна. Нийслэлийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорьж байна. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад, дунд үеийнхэн, хурал, захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд болон бүх хүмүүст чин сэтгэлийн хүндэтгэл өргөе. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид бид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан уриалж байна. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
               Нийслэлийн Иргэдийн
               Төлөөлөгчдийн Хурлын дарга  2.png Т.Билэгт

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
Thursday, 2009 оны 10 сарын 01

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хуулийн төсөлд та бүхнийг саналаа өгөхийг хүсч байна.

Та саналаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж хаяглан явуулахаас гадна. Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар явуулаарай. 

Дэлгэрэнгүй...
 
Журам батлах тухай
Wednesday, 2009 оны 09 сарын 30
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  • 2009 оны 09 дүгээр сарын 23 өдөр                                      Дугаар 120                                   Улаанбаатар хот



Журам батлах тухай
 
 
           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:
            Нэг.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өргөн барих, хэлэлцүүлэх бэлтгэл хангахад баримтлах журмыг хавсралт ёсоор баталсугай.
            Хоёр. Энэ журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /Ж.Батбаясгалан/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                                    ДАРГА                                                                       Т.БИЛЭГТ
Дэлгэрэнгүй...
 
Журам батлах тухай
Wednesday, 2009 оны 09 сарын 30

 

НИЙСЛЭЛИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
 ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ


2009 оны 09 дүгээр сарын 23 өдөр                                      Дугаар 119                               Улаанбаатар хот

 


Журам батлах  тухай
 
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын  өргөн мэдүүлсэн саналыг  үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:
Нэг. Нийслэл хотод хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар мэргэжлийн байгууллагад хариуцуулан, ашиглалт, эзэмшилтэнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор “Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах тухай журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр. Энэхүү журмын хэрэгжилтэнд  хяналт тавьж ажиллахыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.
 
 
 
ДАРГА                                                                        T. БИЛЭГТ
Дэлгэрэнгүй...
 
Боловсрол хөтөлбөр
Wednesday, 2009 оны 09 сарын 30
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  • 2009 оны 09 дүгээр сарын 23 өдөр                                      Дугаар 116                                   Улаанбаатар хот

 

 

Боловсрол хөтөлбөр батлах тухай
 
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.7,  Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1/1156 тоот албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:
Нэг. “Боловсрол-2012” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр.  Хөтөлбөрт тусгагдсан асуудал, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилт, төсөв, төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжүүлж, үр дүнг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.
 
 
 
ДАРГА                                                                        T. БИЛЭГТ
Дэлгэрэнгүй...
 
Журам батлах тухай
Wednesday, 2009 оны 09 сарын 30
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Тогтоол
  • 2009 оны 09 дүгээр сарын 23 өдөр                                     Дугаар 115                                   Улаанбаатар хот

 

 

 

Журам батлах тухай
 
 
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.7, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1/1125 тоот албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:
Нэг. “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа барьж ашиглах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт төрөл бүрийн зориулалтаар баригдсан хашааны тооллогыг 2009 онд багтаан явуулж, бүртгэлд хамруулах, энэхүү журмын хэрэгжилтийг  зохион байгуулж  ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.
 
 
 
ДАРГА                                                                        T. БИЛЭГТ
Дэлгэрэнгүй...
 
Эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил
Wednesday, 2009 оны 09 сарын 30
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Тогтоол
  • 2009 оны 09 дүгээр сарын 23 өдөр                                        Дугаар 114                                      Улаанбаатар хот
  •    

  • Эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон
  •      барилга, байгууламж барихыг хориглох
  •       газрын байршил, хэмжээг тогтоох тухай
  •  
  •  
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт,  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 2/14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1/1512 тоот албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг. Нийслэлийн 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбай, ундны усны эх үүсвэрийг  хамгаалах зорилгоор  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын  байршил, хэмжээг  хавсралтаар тогтоосугай.
Хоёр. Цаашид нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглосон газрын байршил, хэмжээг нарийвчлан тогтоон тусгуулах, энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д даалгасугай.
 
  •  
  •  
  •  
  •             ДАРГА                                                                        Т.БИЛЭГТ
Дэлгэрэнгүй...
 
Ажлын албаны ажилчдын мэйл хаяг
Wednesday, 2009 оны 09 сарын 16
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 50 - 56 - 69
Түгээмэл
Сүүлийн Үеийн Мэдээ
mail.png
Хэн онлайн байна
Бидэнд 1 зочин онлайн