1.png3.pngүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөшлүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2008 онд байгуулагдсан Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд Засаг дарга, түүний багийнхан, дүүрэг, хороодтой нягт хамтран ажиллаж байна. Нийслэлийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорьж байна. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад, дунд үеийнхэн, хурал, захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд болон бүх хүмүүст чин сэтгэлийн хүндэтгэл өргөе. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид бид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан уриалж байна. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
               Нийслэлийн Иргэдийн
               Төлөөлөгчдийн Хурлын дарга  2.png Т.Билэгт

Хороодын хэсгийн ахлагч
Wednesday, 2010 оны 01 сарын 13

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

 

2009 оны 12 дугаар                                                Улаанбаатар

сарын 23-ны өдөр           Дугаар 4/24                       хот

 

Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллын

хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Дэлгэрэнгүй...
 
Нийслэлийн 2010 оны төсөв
Wednesday, 2010 оны 01 сарын 13

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

 

2009 оны 12 дугаар                                                         Улаанбаатар

сарын 23-ны өдөр              Дугаар 4/23                           хот

 

Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай

Дэлгэрэнгүй...
 
2009 оны төсвийн нэмэлт өөрчлөлт
Wednesday, 2010 оны 01 сарын 13

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

 

2009 оны 12 дугаар                                                     Улаанбаатар

сарын 23-ны өдөр                   Дугаар 4/22                     хот

 

Нийслэлийн 2009 оны төсөвт

зарим өөрчлөлт оруулах тухай

Дэлгэрэнгүй...
 
2010 оны зорилт
Wednesday, 2010 оны 01 сарын 13

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

 

2009 оны 12 дугаар                                                       Улаанбаатар

сарын 23-ны өдөр                     Дугаар 4/21                      хот

 

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн

2009 оны зорилтын биелэлт, эдийн засаг, нийгмийн

2010 оны  зорилтыг батлах тухай

 

 

Дэлгэрэнгүй...
 
2008 оны төсвийн гүйцэтгэл
Wednesday, 2010 оны 01 сарын 13

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

  2009 оны 04 дүгээр                                                  Улаанбаатар

сарын 20-ны өдөр                  Дугаар 3/20                       хот
 

Нийслэлийн 2008 оны төсвийн гүйцэтгэлийг

        батлах тухай 
Дэлгэрэнгүй...
 
2009 оны төсвийн нэмэлт өөрчлөлт
Wednesday, 2010 оны 01 сарын 13

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

 

2009 оны 04 дүгээр                                                  Улаанбаатар

сарын 20-ны өдөр                  Дугаар 3/19                       хот

 

Нийслэлийн 2009 оны төсөв батлах тухай

тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Дэлгэрэнгүй...
 
Тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх
Friday, 2010 оны 01 сарын 08

 

  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2009 оны 12 дугаар                                               Улаанбаатар

сарын 11-ний өдөр                Дугаар 167                    хот  

Журам батлах тухай 

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.3, 20.1.7  дахь заалт, Нийслэлийн Засаг даргын  өргөн барьсан саналыг  үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс        ТОГТООХ нь:            

Нэг. Нийслэл Улаанбаатар хотод “Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Тамхи худалдах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.            

Хоёр. Журмыг 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн мөрдөж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.   

 

ДАРГА                                                                       Т.БИЛЭГТ

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 36 - 42 - 69
Түгээмэл
Сүүлийн Үеийн Мэдээ
mail.png
Хэн онлайн байна
Бидэнд 2 зочид онлайн