НИТХ-ын 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөө PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
Friday, 2010 оны 01 сарын 08

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

2010 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

 

Дэвшүүлсэн зорилт

 

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

Хугацаа

Хариуцах байгууллага

 

Нэг. Хурлын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох талаар

 

1.1

Хурлын ил тод, нээлттэй байдлыг ханган, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

1.1.1      Хурал, Тэргүүлэгчид, хороо, дэд хороодын ажлыг тогтмолжуулж, Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан хуваарийн дагуу ажиллуулах;

1.1.2      Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт, түүний хэрэгжилт, хурлын байгууллагын үйл ажиллагааны  талаар дүүрэг, дүүргээр иргэдтэй уулзалт зохион байгуулах;

1.1.3      Тогтоол, шийдвэр болон Хурал, Тэргүүлэгчид, хороо, дэд хороодын хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, түүний хэрэгжилтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, бүх шатны Хурлын байгууллагуудаар дамжуулан иргэдэд танилцуулах;

1.1.4      Хурлын цахим хуудас /web site/-ын ажиллагааг сайжруулж, хэвлэл мэдээллээр иргэдэд мэдээлэх, тэдний санал, хүсэлтийг хүлээн авах,  хурлын тогтоол шийдвэрүүд болон үйл ажиллагааны тухай тогтмол мэдээллээр хангаж, өөрчилж байх;

 Хуваарийн дагуу

 

 

 

 

Улирал бүр

 

 

 

 

6, 12-р саруудад

 

 

 

 

 

 

 

Жилдээ

 

 

 

 

Тэргүүлэгчид

Ажлын хороо, дэд хороо

Хурлын ажлын алба

 

 

Төлөөлөгчид, дүүргийн хурлын ажлын алба

 

 

 

Хурлын ажлын алба, Дүүргүүдийн ИТХ-ын дарга, Засаг дарга

 

 

 

 

 

 

Хурлын ажлын алба

1.2

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний хүртээмж, чанарын байдалд хяналт тавина.

1.2.1      Нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагын талаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах, хэлэлцүүлэг зохион байгуулах, дүгнэлт гаргах;

1.2.2      Иргэний нийгмийн байгууллага, иргэдээс гаргасан бодитой санал санаачлагуудыг судлан хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

1.2.3      Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар, алба болон дүүргүүдийн үйл ажиллагаа болон тэдгээрийн үзүүлж буй үйлчилгээтэй танилцаж, холбогдох арга хэмжээ авах;

 

 

Жилдээ

 

 

 

Жилдээ

 

 

 

Жилдээ

 

 

 

 

Тэргүүлэгчид, ажлын хороод,  дэд хороод, Хурлын ажлын алба

 

 

 

 

Хоёр. Хууль зүй, төрийн байгуулалтын бодлогын хүрээнд

 

2.1

Нийслэлийг бие дааж хөгжих, өөрийгөө тэтгэх эдийн засагтай болох, сайн засаглалыг хэрэгжүүлэх эрх зүйн байдлыг боловсронгуй болгоно.

2.1.1      Нутгийн захиргааны байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах ажлыг эрчимжүүлэх;

2.1.2      Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, НИТХ-ын төлөөлөгчид, харьяа байгууллага болон төрийн бус байгууллага, иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулах;

2.1.3      Яам, эрх бүхий байгууллагаас боловсруулж буй холбогдох хуулиудын төсөлд санал өгч, хамтран ажиллах, хамтарсан уулзалт зохион байгуулах:

2.1.4      Хурлаас баталсан хөтөлбөр, дүрэм, журмуудад судалгаа, хяналт, шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх;

 

 

1, 2-р улирал

 

 

 

 

 

 

 

1-р улирал

 

 

 

1, 2-р улирал

 

 

 

Жилдээ

Тэргүүлэгчид

Хууль зүй, төрийн байгуулалтын хороо

НЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс

Хурлын ажлын алба

 

Ажлын хороо

НЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс,  Хурлын ажлын алба

Тэргүүлэгчид

Хороо, дэд хороод

Хурлын ажлын алба

НЗДТГ

 

Хурлын ажлын алба

2.2

Нийслэлчүүдийн амгалан тайван амьдрах орчинг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг эрчимжүүлж, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авна.

2.2.1       “Нийслэлийн хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар 2010-2012 онд хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан батлах;

2.2.2      Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийг татан оролцуулах, төрийн бус  байгууллагуудтай хамтран ажиллах;

2.2.3      Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг аж ахуйн нэгж, байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;

2.2.4      Нийслэлийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлд судалгаа хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны материал бэлтгэн хэвлэл мэдээл-лийн хэрэгслэлээр сурталчлах;

1-р улирал

 

 

 

 

 

Жилдээ

 

 

 

 

 

Жилдээ

 

 

 

 

Жилдээ

 

 

Тэргүүлэгчид, Ажлын хороо, Хурлын ажлын алба

 

 

Хууль зүй, төрийн байгуулалтын хороо

ГХУСАЗЗ

НЗДТГ

 

ГХУСАЗЗ

 

 

 

ГХУСАЗЗ

ТББ

Хэвлэл, мэдээллийн байгууллага

2.3

Шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журмын хэрэгжилтэд хяналт тавина.

2.3.1      Шашин, сүм хийдийн харилцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт санал өгч, хамтран ажиллах;

2.3.2      Шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлуулах;

2.3.3      Шашны байгууллагын тоо, бүртгэл, дэлгэрэнгүй судалгаа гаргаж, тогтмол хяналт тавих;

2.3.4      Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагыг шалган тогтоож үйл ажиллагааг нь таслан зогсоох;

 

1 улирал

 

 

 

Жилдээ

 

 

 

Жилдээ

 

 

Жилдээ

 

Шашин сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг

 

 

Тэргүүлэгчид

Шашин сүм хийдийн  асуудал эрхэлсэн ажлын хэсэг

 

2.4.

Төрийн захиргааны албан хаагчдийн ажлын хариуцлагыг дээшлүүлэх, Авлигын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

2.4.1 Авлигын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг авах болон сургалт зохион байгуулах;

2.4.2 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг боловсруулан хэрэгжүүлэх;

2.4.3 Авлигын хуулийн хэрэгжилтийн байдал болон хөрөнгө орлогын мэдүүлгийн өөрчлөлтийн талаар улирал бүр мэдээ, тайланг гаргаж мэдээлж байх;

 

1 улирал

 

 

 

 

1 улирал

 

 

 

 

Жилдээ

 

Хурлын ажлын алба

 

ГХУСАЗЗ-ийн Авлигатай тэмцэх дэд зөвлөл

Азийн сан /тохиролцсоноор/

 

Хурлын ажлын алба

 

Гурав. Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын хүрээнд

 

3.1

Нийслэлийн санхүү, эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, төсвийн ил тод байдлыг хангана.

3.1.1        Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтанд хурлын байгууллагын зүгээс тавих хяналтыг сайжруулах;

3.1.2        Нийслэлийн аудитын газрын тайлангуудын дүнтэй танилцах, дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх;

3.1.3        Санхүүгийн корпораци байгуулах асуудлыг судлах;

 

Жилдээ

 

 

 

Жилдээ

 

 

Жилдээ

 

 

Тэргүүлэгчид

Төсөв, санхүү, эдийн засгийн хороо

Төсвийн зарлага хяналтын дэд хороо

Хурлын ажлын алба

3.2

Нийслэлийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлс-ноор тулгамдсан асуудлыг шийдвэрлэж үр ашгийг нь нэмэгдүүлнэ.

3.2.1        Нийслэлийн тулгамдсан асуудлын судалгааг гаргах, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, 2010 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцэж санал дүгнэлт гаргах;

3.2.2        Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, цаашид барих бодлогыг тодорхойлох ажлын уулзалт, хэлэлцүүлэг явуулах, санал дүгнэлт боловсруулах;

3.2.3        Нийслэлд буцалтгүй тусламжаар болон зээлээр хэрэгжиж байгаа нийт төслүүдтэй танилцах семинарыг зохион байгуулах;

1, 2-р улирал

 

 

 

 

 

 

1, 2-р улирал

 

 

 

 

1-р улирал

Тэргүүлэгчид

Төсөв, санхүү, эдийн засгийн хороо

Хөрөнгө оруулалт, хөгжлийг дэмжих дэд хороо

Хурлын ажлын алба

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

 

3.3

Нийслэлийн өмчийн харилцааны менежментийг сайжруулах, шинээр өмч бий болгох хэлбэрийг дэмжинэ.

3.3.1        Нийслэлийн өмчийн менежментийг сайжруулах, түүнтэй холбоотой гарсан хурлын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилттэй танилцах,  санал, дүгнэлт гаргах;

3.3.2        Нийслэлийн өмчит зарим байгууллагуудын өмчлөлийг өөрчлөн хувьцаат компаний хэлбэрт шилжүүлэх, шинэ өмч үүсгэх болон менежментийн үр дүнг сайжруулах санал боловсруулж, хэрэгжүүлэх;

3.3.3        Нийслэлийн өмчид хөрөнгө оруулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд тухайн өмчийг эзэмшүүлэх харилцааг зохицуулсан журам боловсруулж, батлуулах;

3.3.4        Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгөөр өмнөх онуудад бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх ажлыг дуусгах, цаашид бүртгэлийн ажлыг зэрэгцүүлэн хийдэг арга хэлбэрт шилжих;

3.3.5        Нийслэлийн өмчөөс 2010 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтанд орсон хөрөнгүүдийг хувьчлах ажилд хяналт тавих;

3.3.6        Нийслэлийн өмч хувьчлалын бодлого, үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийг байгуулж,  дүгнэлтийг гаргах;

1, 2-р улирал

 

 

 

 

 

Жилдээ

 

 

 

 

 

 

Жилдээ

 

 

 

Жилдээ

 

 

 

 

 

 

 

Жилдээ

Тэргүүлэгчид

Төсөв, санхүү, эдийн засгийн хороо

Хөрөнгө оруулалт, хөгжлийг дэмжих дэд хороо

Хурлын ажлын алба

Нийслэлийн өмчийн харилцааны газар

 

 

 

Дөрөв. Нийгмийн бодлогын хүрээнд

 

4.1

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийг чанартай, эрүүл хүнсээр тогтвортой хангана.

4.1.1        “Хүнсний нөөцийн сан”-гийн дүрэм,  ажиллах журмыг боловсруулж  батлуулах;

4.1.2        “Амьд мал худалдаалах бирж” байгуулах болон махны нөөцийн сан бүрдүүлэх талаар санал боловсруулж,шийдвэрлүүлэх;

4.1.3        “Ногоон хувьсгал”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба хоол тэжээл”, “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”, “Хүртээмжтэй хүнс-баталгаат байдал” зэрэг үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих, эрчимжүүлэх;

4.1.4        Гахай, шувууны аж ахуй эрхэлдэг иргэд, байгууллагыг бүртгэлжүүлэх журам боловсруулж батлуулах;

Жилдээ

 

 

 

2 улиралд

 

 

 

 

Жилдээ

 

 

 

 

 

 

 

4 улиралд

Тэргүүлэгчид

Нийгмийн бодлогын хороо

Хүнсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд хороо

Хурлын ажлын алба

Нийслэлийн Хөдөө аж ахуйн газар

ЗАА-ны хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс

4.2

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын чадавхийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах болон нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх  зөв зан үйлийг төлөвшүүлнэ.

4.2.1        Эрүүл мэндийг  дэмжигч байгууллага, Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэний эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгч, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”,   “Иргэн” шалгаруулах болзол журмыг шинэчлэн батлуулах;

4.2.2        “Эрүүл хот” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлгээ хийж шинэчлэн боловсруулж батлуулах;

4.2.3        “Өрхийн эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн  хөтөлбөр” боловсруулан батлуулах;

4.2.4        Нийслэлийн хэмжээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын

баримт бичгийг боловсруулж батлуулах;

4.2.5        Үндэсний спортыг хөгжүүлэх нийслэлийн дэд хөтөлбөрийг боловсруулж  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулах;

4.2.6        Нийслэл болон дүүргүүдийн Засаг даргын дэргэд өсвөрийн шигшээ баг байгуулж ажиллах талаар бодлого, чиглэлийг боловсруулж батлуулах;

 

 

 

Жилдээ

 

 

 

 

 

Жилдээ

 

 

Жилдээ

 

 

 

3-р улирал

 

 

 

2-р улирал

 

 

Жилдээ

Тэргүүлэгчид

Нийгмийн бодлогын хороо

Хурлын ажлын алба

Нийслэлийн эрүүл мэндийн газар

Нийслэлийн биеийн тамир, спортын газар

 

4.3

Нийслэлийн боловсрол, соёл, урлагийн салбарын чадавхийг нэмэгдүүлэх, бүх нийтийн боловсролыг хөгжүүлэх, соёл урлагаар дамжуулж суурин соёл иргэншлийн нийтлэг дадал зуршлыг эзэмшүүлнэ.

4.3.1        Үндэсний хөтөлбөрүүд болон боловсролын стандартын хэрэгжилтэнд хяналт тавих;

4.3.2         “Эрүүл сургууль”  байгуулахад  шаардлагатай зарим стандартыг боловсруулан батлуулах:

4.3.3        Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгахад нийслэлийн төр захиргааны бүх шатны байгуулла- гуудын оролцоо, чадавхийг нэмэгдүүлэх зохицуулалтын механизмыг боловсронгуй болгох талаар ОУХБ-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлж, нийслэлийн дэд хөтөлбөрийн зорилтыг тодорхой үр дүнд хүргэх;

4.3.4        Ардын уламжлалт урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Морин хуур- уртын дуу”, “Монгол хөөмий”, “Монголын уламжлал бий биелгээ” нийслэлийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцах;

4.3.5        Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа соёлын өв, дурсгалт газар, хөшөө дурсгалын хамгаалалтын бүсийг Тэргүүлэгч-дийн хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоож, үүний дагуу мэдээллийн нэгдсэн санг бий болгох;

1,2-р улирал

 

 

 

Жилдээ

 

 

 

 

3 улиралд

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жилдээ

 

 

 

 

 

Жилдээ

Тэргүүлэгчид

Нийгмийн бодлогын хороо

Хурлын ажлын алба

Нийслэлийн боловсролын газар

Нийгмийн бодлогын хороо

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс

Хурлын ажлын алба

Нийгмийн бодлогын хороо

Хурлын ажлын алба

Нийслэлийн соёл урлагийн газар

4.4

Нийгмийн халамжийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг сайжруулна.

4.4.1        Ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, ажил олгогчийг урамшуулах арга зам, стратегийг боловсруулах, санал дүгнэлт гаргах;

4.4.2        “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нийслэлийн дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулах;

4.4.3        Нийслэлийн цахим “Хөдөлмөрийн бирж” байгуулах төслийг боловсруулж батлуулах;

4.4.4        Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, ахмад настан, эмзэг давхаргын иргэдэд сэтгэл санааны болон эд материалын  дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах;

1, 2-р улирал

 

 

 

 

2-р улирал

 

 

Жилдээ

 

 

 

Жилдээ

 

 

Тэргүүлэгчид

Нийгмийн бодлогын хороо

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах асуудал эрхэлсэн дэд хороо

Хурлын ажлын алба

Нийслэлийн Засаг даргын тамгын газар

 

Тав. Хот байгуулалт, дэд бүтэц, газар зохион байгуулалтын бодлогын хүрээнд:

 

5.1

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг төгөлдөршүүлэн хэрэгжүүлнэ.

5.1.1      Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалтай танилцаж, нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох;

5.1.2      Хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх;

5.1.3      Зуслангийн амуудад иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах;

5.1.4      “Хашаа” арга хэмжээг гэр  хороолол зуслангийн амуудад үргэлжлүүлж, үр дүнг тооцох;

Жилдээ

 

 

 

 

 

Жилдээ

 

 

3-р улирал

 

 

Тэргүүлэгчид

Хот байгуулалт, дэд бүтцийн хороо

Газрын менежментийг боловсронгуй болгох асуудал эрхэлсэн дэд хороо

Хурлын ажлын алба

НЗДТГ

 

5.2

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулж, газар олголт, төлөвлөлтийг оновчтой зохион байгуулна.

5.2.1.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцах;

5.2.2 Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг нэмж тогтоох асуудлыг Тэргүүлэгч дийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх;

5.2.3 Газрын цахим бирж байгуулах журмыг боловсруулан батлуулах;

5.2.4 Хот орчмын газрыг аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн, хүнсний нөөцийн зэрэг тодорхой чиг үүрэг бүхий бүс болгох асуудлыг судалж шийдвэрлүүлэх;

5.2.5 Хүнд даацын машин механизмын зогсоолыг хотоос гадагшлуулж, бүх төрлийн ачаа ачих, буулгах, хадгалах  “Ачаа тээврийн төрөлжсөн терминаль” байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх;

Жилдээ

 

 

 

 

2-р улиралд

 

 

 

 

3-р улиралд

 

 

4-р улиралд

 

 

 

Жилдээ

Тэргүүлэгчид

Газрын менежментийг боловсронгуй болгох асуудал эрхэлсэн дэд хороо

Хурлын ажлын алба Нийслэлийн газрын алба

Тэргүүлэгчид

Ажлын хороо, дэд хороо

Барилга, хот төлөвлөлтийн газар

Нийслэлийн газрын алба

 

5.3.

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон гачигдалтай иргэд, төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах ажилтай танилцана.

5.3.1      Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хэрэгжилт, хэтийн төлвийг тодорхойлж, үйл ажиллагааг эрчимжүүлэх;

5.3.2      Нийслэлийн орон сууцны фонд бүрдүүлэх журмын хэрэгжилтэнд хяналт тавих;

5.3.3      Улаанбаатар хтын гэр хорооллыг орон сууцжуулах асуудлын төлөвлөлт, хэрэгжилтийн явц байдалтай танилцах;

 

2-р улиралд

 

 

 

Жилдээ

Хот байгуулалт, дэд бүтцийн хороо

Гэр хорооллыг орон сууцжуулах асуудал эрхэлсэн дэд хороо

Хурлын ажлын алба

5.4.

Нийслэлийн дэд бүтэц, хот байгуулалтад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулна.,

5.3.4      Нийслэлийн хэмжээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан инженерийн шугам сүлжээ, эх үүсвэрийн барилгын судалгааг гаргуулж, нийслэлийн өмчид бүртгэх ажлыг зохион байгуулах;

5.3.5      Дэд бүтэц, авто замын засвар арчлалт, хамгаалалт, бүтэц зохион байгуулалт, санхүүжилтийн зохистой тогтолцоог бий болгох;

 

 

Жилдээ

 

 

 

 

 

2-р улиралд

Тэргүүлэгчид

Хот байгуулалт, дэд бүтцийн хороо

Хурлын ажлын алба

Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар

Зургаа. Байгаль орчин, экологийн бодлогын хүрээнд:

6.1.

Нийслэлийн хэмжээнд агаарын, хөрсний, усны бохирдлыг бууруулна.

6.1.1        Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн эрсдлийн судалгаа, үнэлгээний дагуу нийслэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, арга хэмжээний санал боловсруулж хэрэгжүүлэх;

6.1.2        Хөрсний бохирдлыг бууруулах талаар тодорхой бодлого, төлөвлөгөө боловсруулж, хөрсний бохирдлын дээж авдаг цэгийг шинэчлэн тогтоох;

6.1.3        Нийслэлийн нутаг дэвсгэр дэх иргэд, аж ахуйн нэгжийн гүний худгийн нарийвчилсан судалгаа, тооллого хийж, цэвэр усны нөөц, түүний хамгаалалт, түгээлт зэрэг усны менежментийг боловсронгуй болгох;

6.1.4        Нийслэл дэх ашигт малтмалын лиценз ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн асуудалд хяналт тавих, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох;

 

Жилдээ

 

 

 

 

 

Жилдээ

 

 

 

 

Жилдээ

 

 

 

 

Жилдээ

 

Тэргүүлэгчид

Байгаль орчин, экологийн хороо

Агаарын бохирдлыг бууруулах асуудал эрхэлсэн дэд хороо

 

Ой, хөрс, усны асуудал эрхэлсэн дэд хороо

 

Хурлын ажлын алба

 

Нийслэлийн Засаг даргын тамгын газар

6.2.

Хог хаягдлын менежментийг сайжруулна.

6.2.1 НИТХ-ын Төлөөлөгчдийн санал, Ажлын хэсгийн дүгнэлтээс тусган Хог хаягдлын үйлчилгээний сангийн ажиллах журмын төслийг боловсруулж, батлуулах;

 

1-р улиралд

Тэргүүлэгчид

Хурлын ажлын алба

Захирагчийн ажлын алба

6.3.

Нийслэлийн ногоон бүсийн ой, усан сан бүхий газрын ашиглалт, хамгаалалт сайжирч, байгаль хамгаалах ажилд иргэдийн нөхөрлөл, төрийн бус байгууллагын оролцоог өргөжүүлнэ.

6.3.1 Нийслэлийн ногоон бүсэд “Ойн тухай” хууль, Байгаль орчны сайд, Нийслэлийн ЗД-ын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хамтарсан 185/233 тушаал, захирамжийн хэрэгжилтийг дүгнэж, Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын   хэрэглээний түлээ, мод, ойн нэгж бий болгох асуудлаар санал  боловсруулж, хурлаар шийдвэрлүүлэх;

6.3.2 Нийслэлийн ногоон бүсийн ой, усан сан бүхий газруудыг гэрээгээр эзэмшүүлж байгаа байдалд болон ногоон бүсэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах;

 

 

 

3-р улиралд

 

 

 

 

 

 

 

 

Жилдээ

Тэргүүлэгчид

Байгаль орчин, экологийн асуудал эрхэлсэн хороо

Ой, хөрс, усны асуудал эрхэлсэн дэд хороо

Байгаль хамгаалах газар

 

Долоо. Хурлын ажлын алба, нутгийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын хүрээнд:

 

7.1

Хурлын ажлын албаны үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах.

7.1.1 Хурлын байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн бүрдэл, хурал, хуралдааны ажиллагааг баримтжуулах, мэдээллийн технологийн орчинг сайжруулах талаар үе шаттай арга хэмжээ авах;

7.1.2        Ажлын албаны дотоод журмыг шинэчлэн боловсруулан батлуулах;

7.1.3.       Ажлын албаны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт, семинарт хамруулах ажлыг зохион байгуулах;

7.1.4.       Ажлын албаны ажилтнуудтай төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэн ажиллах;

7.1.5.       Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах:

 

 

1-р сард

 

 

 

 

1-р сард

 

 

Жилдээ

 

 

 

Жилдээ

 

 

 

 

 

Хурлын ажлын алба

 

 

 

 

Хурлын ажлын алба

 

 

Хурлын ажлын алба

 

Хурлын ажлын алба

7.2

Дүүргүүдийн хурлын байгууллагад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах.

7.2.1        Дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын цугларалт сургалтыг зохион байгуулах;

7.2.2        Дүүргүүдийн хурлын ажлын албаны ажилтнуудын дунд сургалт зохион байгуулах;

7.2.3        Архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Архивын ерөнхий газар болон нийслэлийн архивын газартай хамтран сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах:

2, 3-р улирал

 

 

 

1-р улирал

 

 

 

 

Жилдээ

 

 

Хурлын ажлын алба

 

 

 

Хурлын ажлын алба

 

 

 

 

Хурлын ажлын алба

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2010 оны 01 сарын 08 )
 
Дараах >