1.png3.pngүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөшлүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2008 онд байгуулагдсан Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд Засаг дарга, түүний багийнхан, дүүрэг, хороодтой нягт хамтран ажиллаж байна. Нийслэлийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорьж байна. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад, дунд үеийнхэн, хурал, захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд болон бүх хүмүүст чин сэтгэлийн хүндэтгэл өргөе. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид бид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан уриалж байна. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
               Нийслэлийн Иргэдийн
               Төлөөлөгчдийн Хурлын дарга  2.png Т.Билэгт

Тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
Friday, 2010 оны 01 сарын 08

 

  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2009 оны 12 дугаар                                               Улаанбаатар

сарын 11-ний өдөр                Дугаар 167                    хот  

Журам батлах тухай 

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.3, 20.1.7  дахь заалт, Нийслэлийн Засаг даргын  өргөн барьсан саналыг  үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс        ТОГТООХ нь:            

Нэг. Нийслэл Улаанбаатар хотод “Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Тамхи худалдах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.            

Хоёр. Журмыг 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн мөрдөж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.   

 

ДАРГА                                                                       Т.БИЛЭГТ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны

167 дугаар тогтоолын хавсралт 

ТАМХИ  ХУДАЛДАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн 7  дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4 дэх заалтад заасны дагуу нийслэл Улаанбаатар хотод  тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагааг  зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.            

1.2.Журмын зорилго нь тамхины хэрэглээг бууруулах, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавараас иргэдийг хамгаалахад оршино.            

1.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын байгууллагад энэ журам нэгэн адил хамаарна.            

1.4.Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийг үндэслэн дүүргийн Засаг дарга олгоно.              

1.5.Худалдаа, хоолны газрын үйлчилгээний стандартын шаардлага хангасан тухай Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсан  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тусгай зөвшөөрлийг олгоно.                    

1.6. Тусгай зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь стандарт, чанарын шаардлага хангасан тухай шинжилгээний дүгнэлттэй тамхийг худалдах үйл ажиллагаа явуулна.                         

Хоёр. Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримт, түүнийг олгох           

2.1.Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага  нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу дараахи бичиг баримтыг бүрдүүлж харъяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст ирүүлнэ. Үүнд:                                    

2.1.1.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утас, факс/.                                    

2.1.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар.                                               

2.2.Дүүргийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс нь холбогдох материалыг хүлээн авч 21 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэнэ.                        

2.3.Тусгай     зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол үндэслэлийг зааж албан бичгээр хариуг өгнө.            

2.4.Тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно.             

2.5.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдолтой зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцна.  

2.6.Тусгай зөвшөөрлийг их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиас 100 метрээс хол байршилтай газарт олгоно. 

Гурав. Хяналт тавих, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх           

3.1.Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллагын худалдаа, үйлчилгээ болон эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид, цагдаагийн байгууллагын ажилтан хяналт тавина.            

3.2.Аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн удирдлага өөрийн эрхийн хүрээнд Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавина.            

3.3.Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.            

3.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан, аж ахуйн нэгж татан буугдсан, холбогдох хууль тогтоомжийг хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн, зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хууль, хяналтын байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага хүчингүй болгоно.             

3.5.Тусгай зөвшөөрлийг олгогч нь хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тухай мэдээллийг 3 хоногийн дотор мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагад албан бичгээр мэдэгдэнэ.  

3.6.Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ.             

3.7.Тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаанаас ихгүй хугацаагаар сунгалт хийнэ.                               

Дөрөв. Тамхи худалдахад хориглох зүйл           

4.1.Хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан журмаар хориглосон газарт болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй газар тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.            

4.2.Баяр ёслол, биеийн тамирын уралдаан тэмцээн, аялал зугаалга, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон хүүхдийн байгууллага, соёл урлагийн газрууд дахь худалдаа үйлчилгээнд тамхи худалдахыг хориглоно.                                   

4.3.Татварын тэмдэггүй, стандартын шаардлагад нийцээгүй, баталгаагүй тамхи худалдахыг хориглоно.            

4.4.Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаас бусад аж ахуйн нэгж, иргэн тамхи худалдахыг хориглоно.            

4.5.Тусгай зөвшөөрлийг хувилж олшруулах, бусдад шилжүүлэх, ашиглуулах, худалдахыг хориглоно.            

4.6. Тамхийг 18 насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглоно. Шаардлагатай тохиолдолд бичиг баримтыг үзнэ.             

4.7.Тамхийг худалдаа, үйлчилгээний газруудад ширхгээр, гудамж талбайд гар дээрээс худалдахыг хориглоно.                             

Тав. Хариуцлага тооцох

5.1. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” болон “Тамхины хяналтын тухай” хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2010 оны 01 сарын 13 )
 
< Өмнөх   Дараах >
Түгээмэл
Сүүлийн Үеийн Мэдээ
mail.png
Хэн онлайн байна
Бидэнд 5 зочид онлайн