1.png3.pngүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөшлүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2008 онд байгуулагдсан Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд Засаг дарга, түүний багийнхан, дүүрэг, хороодтой нягт хамтран ажиллаж байна. Нийслэлийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорьж байна. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад, дунд үеийнхэн, хурал, захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд болон бүх хүмүүст чин сэтгэлийн хүндэтгэл өргөе. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид бид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан уриалж байна. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
               Нийслэлийн Иргэдийн
               Төлөөлөгчдийн Хурлын дарга  2.png Т.Билэгт

Нийслэлийн Шилдэг аж ахуй нэгж шалгаруулах журам шинэчлэн батлах тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
Saturday, 2009 оны 12 сарын 19
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  • 2009 оны 12 дүгээр сарын 02 өдөр       Дугаар 161      Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

 

 

Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс   ТОГТООХ нь:

Нэг. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах журмыг нэгдүгээр хавсралтаар, шилдэг аж ахуйн нэгжид олгох гэрчилгээний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны “Журам батлах тухай” 58 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай

 

 

 

 

ДАРГА                                                           Т.БИЛЭГТ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2009 оны... дугаар сарын...-ны

өдрийн....дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ

ШАЛГАРУУЛАХ  ЖУРАМ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж” /цаашид “шилдэг аж ахуйн нэгж” гэх/-ийг шалгаруулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Энэхүү журмын зорилго нь аж ахуйн нэгжүүдийн  нийгэм, эдийн засгийн хөгжил болон байгаль орчинд үзүүлж буй эерэг үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, хэрэглэгчдэд сонголт хийх боломж олгохын зэрэгцээ аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад дотоодын зах зээлд өөрсдийгөө сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

1.3.Шилдэг аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж хамрах боломжтой.

1.4.Нийслэлийн Засаг даргын захирамжаар  томилогдсон Ажлын хэсэг шалгаруулалтад оролцохыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг хүлээн авч, шалгаруулах ажлыг зохион байгуулах ба дүнг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, шийдвэр гаргуулна.

1.5.Шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан байгууллагад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчийн батламжилсан гэрчилгээ,  шилдэг аж ахуйн нэгжийн логог хэрэглэх эрх олгож,  нийслэлийн бэлэг тэмдэг “Мэлхий хөшөө” бүхий цом дурсгана.

1.6.Жил бүр болзол хангасан 3 хүртэлх аж ахуйн нэгжийг “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгаруулна.

1.7.Шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах болон урамшуулахад шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсөвт  жил бүр тусган санхүүжүүлнэ.

1.8.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг шалгаруулалтанд оролцуулахгүй.

1.9.Хэрэглэгчдийн эрх ашгийг ямар нэг байдлаар хөндсөн, чанаргүй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хохироосон нь холбогдох хууль, хяналтын байгууллага болон  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллагаар тогтоогдвол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн тогтоолоор шилдэг аж ахуйн нэгжийн логог хэрэглэх эрхийг  цуцална.

 

Хоёр. Шалгаруулах үзүүлэлт

 

           2.1.Үйлдвэрлэл, үйлчилгээ нь тогтворжиж сүүлийн 5 жил тасралтгүй үйл          ажиллагаа явуулж байгаа, төлсөн татварын хэмжээ жил дараалан  нэмэгдсэн, татвар болон нийгмийн даатгалын зөрчилгүй байх.

          2.2.Олон улсын удирдлагын тогтолцооны  стандарт /ISO-9001, ISO-14000,              HACCP, GMP гэх мэт /-ыг нэвтрүүлэх талаар дэвшил гаргасан байх.

          2.3.Шинэ үйлчилгээ, техник технологи, инноваци нэвтрүүлж, олон улсын болон   үндэсний хэмжээний шагнал авсан байх.

          2.4.Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, тохижилтод дорвитой хувь нэмэр            оруулж, хотын ерөнхий төлөвлөгөө болон орчны хэсэгчилсэн    төлөвлөгөөний зураг төслийн дагуу байгууллага, орчноо үлгэр жишээ   тохижуулжсан байх.

Нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, ажлын байрны тоог нэмэгдүүлэх талаар үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлж, нийслэлийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан байх.

          2.5.Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээндээ хэрэглэгчдийг дээдлэх зарчмыг нэвтрүүлж, олон нийтийн таашаалыг хүлээсэн байх.

          2.6.Ажиллагсдын тогтвортой хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг хангаж, хууль, тогтоомжийн дагуу үзүүлэх нийгмийн халамжаас гадна гурваас доошгүй нэмэлт халамжийн хэлбэрийг хэрэгжүүлсэн байх.

          2.7.Сахилга, дэг журам бэхжүүлэх талаар нийслэлээс дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх.

 

 

 

                                                            Гурав. Бүрдүүлж ирүүлэх бичиг баримт

 

3.1.Шалгаруулалтад орохыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын албан хүсэлт

3.2.Дүүргийн  Засаг  даргын Тамгын газрын тодорхойлолт.

3.3.Татварын болон нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт.

3.4.Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга, илтгэх хуудас.

 

   Дөрөв. Урамшуулал, дэмжлэг

 

4.1.Шилдэг аж ахуйн нэгж нь өөрийн байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаандаа  “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжийн лого”-г хэрэглэнэ.

4.2.Шилдэг аж ахуйн нэгжийг олон нийтийн хэвлэл мэдээлэл болон сурталчилгааны самбарт  жилд  хоёр удаа үнэ төлбөргүй сурталчилна.

4.3.Шилдэг аж ахуйн нэгжийн мэдээлэл, сурталчилгааг Улаанбаатар хотын вэбсайт болон хотын лавлах номонд үнэ төлбөргүй тавина.

Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2009 оны 12 сарын 19 )
 
< Өмнөх   Дараах >
Түгээмэл
Сүүлийн Үеийн Мэдээ
mail.png
Хэн онлайн байна
Бидэнд 8 зочид онлайн