1.png3.pngүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөшлүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2008 онд байгуулагдсан Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд Засаг дарга, түүний багийнхан, дүүрэг, хороодтой нягт хамтран ажиллаж байна. Нийслэлийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорьж байна. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад, дунд үеийнхэн, хурал, захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд болон бүх хүмүүст чин сэтгэлийн хүндэтгэл өргөе. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид бид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан уриалж байна. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
               Нийслэлийн Иргэдийн
               Төлөөлөгчдийн Хурлын дарга  2.png Т.Билэгт

Хүмүүнлэгийн дэд хөтөлбөр батлах тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
Friday, 2009 оны 12 сарын 18
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  • 2009 оны 12 дүгээр сарын 02 өдөр       Дугаар 160      Улаанбаатар хот

Хүмүүнлэгийн хөтөлбөр батлах тухай

 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.10 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

Нэг. Нийслэлийн хүмүүнлэгийн хөтөлбөрийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд туссан арга хэмжээг жил, жилийн төсөвт тусгуулах замаар шийдвэрлэн, хамтарч ажиллахыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  /Г.Мөнхбаяр/, Нийслэлийн Улаан загалмайн хорооны нарийн бичгийн дарга /Г.Батгэрэл/ нарт үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                                           Т.БИЛЭГТ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны …..

 дугаар тогтоолын  хавсралт

 

 

НИЙСЛЭЛИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ХӨТӨЛБӨР

 

            Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

            Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Монгол Улсын Засгийн газрын хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурал соёрхон баталсан олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэс болсон Женевийн конвенц, түүний нэмэлт протоколуудын зарчим, хэм хэмжээ, үзэл санааг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдсан өөрийгөө удирдах ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг хүмүүнлэгийн байгууллага юм.

            Монгол УИХ-аас МУЗН-ийн эрх зүйн байдлыг 2000 оны 4 дүгээр сард баталгаажуулж, Засгийн газар хүмүүнлэгийн чанартай чиг үүргийг МУЗН-д хариуцуулан гүйцэтгүүлж, улсын төсвөөс санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.

            МУЗН-ийн сүлжээнд аймаг, нийслэл, дүүргийн 37 орон тооны хороо, 887 анхан шатны нэгж ажиллаж, 90000 татвар төлөгч гишүүн, 1600 онцгой гишүүд, 500 улаан загалмайч хүмүүнлэгийн байгууллага, 10000 сайн дурын идэвхтэн хамрагдаж, хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах тухай Үндсэн хуулийн заалт, төрөө дээдлэн энэрэнгүй байх зарчмаа мөрдөн төрийн хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлж, шаардлагатай үед төрдөө нэмэлт хүч болон ажилладаг өргөн олон түмний дэмжлэгийг хүлээсэн хүмүүнлэгийн хамгийн том хөдөлгөөн болж чадлаа.

            МУЗН нийслэл хотын хүн амын төвлөрөл, амьжиргааны нөхцөл байдал, хөдөө орон нутгаас олноор шилжин суурьшиж байгаа хүндрэл зэргийг харгалзан нийслэлийн Улаан загалмайн хорооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, төвлөрлийг сааруулах, шат дамжлагыг багасгах, үйл ажиллагааг хүн амд ойртуулах, төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор 1999 оноос 9 дүүрэгт Улаан загалмайн хороо, хүмүүнлэгийн төвүүдийг байгуулсан нь зохих үр дүнгээ өгч байна.

            Монгол Улсын Засгийн газрын тухай болон МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, нийслэл, дүүргийн УЗХ-дын ажлын үр нөлөөг дээшлүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт гамшиг, гэнэтийн осол сүйрэл, нийгмийг хамарсан гоц аюулт халдварт өвчин, томуугийн цар тахал  зэрэг онцгой байдал үүссэн үед тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төр захиргааны болон улаан загалмайн бүх шатны байгууллагуудын хамтын ажиллагааг шуурхай, нэгдмэл байдлаар оновчтой зохион байгуулах эерэг орчинг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн Хүмүүнлэгийн хөтөлбөр”-ийг хоёр талын хүчин чармайлт, санхүүжилтээр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа болно.

            Хоёр. Хүмүүнлэгийн хөтөлбөрийн зорилго, зорилтууд

            2.1.Хөтөлбөрийн зорилго

            Монгол Усын Үндсэн хууль, төрийн хүмүүнлэгийн бодлогын хүрээнд нийслэлийн төр захиргааны байгууллага, УЗХ-дын хамтын ажиллагааг нэгдмэл байдлаар оновчтой зохион байгуулж, нийслэлийн иргэдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүмүүнлэг ёсыг хангахад нийгмийн халамж дэмжлэгийг сайжруулж, хүмүүс хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэх, хүнлэг энэрэнгүй ёс, зарчмыг сурталчлан дэлгэрүүлж, амьдрал ахуйд нь хэвшүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

            2.2.Хөтөлбөрийн зорилт

            2.2.1.Нийслэлийн төр захиргаа, Улаан загалмайн байгууллагын хүмүүнлэгийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдмэл байддыг сайжруулж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

            2.2.2.Төрийн хүмүүнлэгийн бодлого түүний дотор нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт, Засаг даргын мөрийн хөтөлбөр, МУЗН-ийн үндсэн хөтөлбөрүүдийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхэд УЗХ-дын удирдлага, зохион байгуулалт, хүчин чадлыг сайжруулна.

            2.2.3.Энэрэнгүй шударга байх зарчмын үндсэн дээр хүн хүндээ туслах хүмүүнлэг үйлсэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, санал санаачлагыг дэмжих, сайн дурын идэвхтэн бэлтгэн ажиллуулна.

            2.2.4.Нийслэлийн тулгамдсан асуудлын хүрээнд дэмжлэг тусламж шаардлагатай өндөр настан, хүүхэд, гамшиг зовлонд нэрвэгдэгсдэд туслах хөдөлггөөнийг өрнүүлж, гамшгийн байнгын нөөцийн сан бүрдүүлнэ.

            Гурав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

            3.1.Хөтөлбөрийг 2010-2012  онд 2 үе шаттай хэрэгжүүлнэ.

            3.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нийслэл, дүүргийн ИТХ-аас баталсан Хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөл /Нийслэл, дүүргийн УЗХ-ны удирдах зөвлөл/ удирдана.

            3.3.Хөтөлбөрийг нийслэл, дүүргийн хэмжээнд төрийн болон улаан загалмайн дунд шатны хороод, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоонд тулгуурлан зохион байгуулна.

            Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

            4.1.Хүмүүнлэгийн эрх зүйн талаарх сургалт, сурталчилгааны талаар

·         Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж, мэдээлэл гарын авлагаар хангана.

·         Улаанбаатар радио, UBS телевизээр иргэд олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны хөтөлбөр бэлтгэж нэвтрүүлнэ.

·         Улаанбаатар таймс сонинд “Хүмүүнлэгийн үйлсэд бүх нийтээрээ нэгдэцгээе” байнгын булан ажиллуулна.

4.2.Эрүүл мэнд, анхны тусламжийн чиглэлээр

·         ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх сурталчилгаанд  нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ.

·         ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх талаар хүүхэд, залуучуудад зориулсан үе тэнгийнхний сургалт, сурталчилгаа зохион байгуулна.

·         Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран улаан загалмайн сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан, халдварт өртөмтгий бүлгийнхэн болох биеэ үнэлэгч нар ихээр цуглардаг бар, зочид буудал, саун, массажийн газруудад хүрч ажиллана.

·         Нийслэлийн иргэд, олон нийтийг анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа зохион байгуулна.

·         Нийслэлийн Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зарим гэр хорооллын иргэдийн ундны усны хангамж, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ.

·         Болзошгүй аюул, эрсдэл, шувууны цар тахлаас сэргийлэх чиглэлээр оюутан сурагчид, иргэдэд сургалт сурталчилгааны ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллана.

·         Нийслэлд шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулж, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэн, итгэмжлэгдсэн доноруудын тоог тогтворжуулахад нийслэлийн байгууллага, иргэд, оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ.

·         Гамшгийн үеийн цусны нөөцийг хангах бодлого, төлөвлөгөөг НОБГ, Цусны төвтэй хамтран боловсруулж хэрэгжүүлнэ.

·         Гамшиг, осолд  өртөгсдөд болон тэдгээрийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардлагатай үед сэтгэл зүйчдийг урьж, хамтран ажиллана.

4.3.Гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар

·         Нийслэлийн Онцгой байдлын газар, МУЗН-ийн гамшгийн бэлэн байдлын хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөөг жил бүр боловсруулж, үр дүнг дээшлүүлэх улмаар МУЗН-ийн гамшгийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны бүсийн төвийн хүчин чадлыг бэхжүүлэх асуудлыг боловсруулан шийдвэрлэж, 1000 өрхөд яаралтай материалаар туслах хүнс, өргөн хэрэглээний барааны нөөц бүрдүүлнэ.

·         Нийслэлийн төр захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах хүмүүнлэгийн сан” байгуулж, иргэд олон нийтийн дунд хөрөнгө хуримтлуулах хөдөлгөөн өрнүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигт нэрвэгдэгсдэд яаралтай болон нөхөн сэргээх тусламж үзүүлж, ажиллана.

·         Анхны тусламжийн нөхөрлөл зайлшгүй байгуулах шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар батлан хэрэгжилтийг зохион байгуулж, сургаж дадлагажуулах, бэлэн байдлыг хангана.

·         Болзошгүй аюулаас урьчилан сэргийлэх, гамшиг ослын үед иргэд, байгууллагатай  байнгын харилцаатай байх үүднээс тогтмол утсыг ажиллуулна.

4.4.Нийгмийн халамжийн чиглэлээр

·         Шилжин ирэгсдийн эрх зүйн зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, иргэний бүртгэл мэдээлэлд хамрагдахад дэмжлэг үзүүлнэ.

·         Улаанчулуутын төвлөрсөн хогийн цэг дээр хог түүж хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг тэвчишгүй хүнд хэлбэрийн хөдөлмөрөөс хөндийрүүлэх, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх төслийг олон улсын Хөдөлмөрийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.

·         Дезерет олон улсын энэрлийн байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцрээр хангах, засвар үйлчилгээний төв байгуулах “Тэргэнцэр” төслийг хэргэжүүлнэ.

4.5.Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний чиглэлээр

·         Өсвөрийн болон залуучуудын УЗ-н гишүүдийн эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тэдний оролцоог идэвхжүүлэхталаар нийслэлийн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллана.

·         Тусч хамтлаг байгуулж ажиллуулах үүсгэл санаачлгыг түгээн дэлгэрүүлж, дэмжлэг үзүүлэх, жил бүр нийслэлийн хэмжээнд шалгаруулж урамшуулна.

·         Нийслэлд өсвөрийн УЗ-дын зуслан байгуулж ажиллуулах асуудлыг шийдвэрлэх, харилцаат хотуудын хүүхэд залуучуудыг оролцуулсан олон улсын зуслан цугларалт зохион байгуулна.

 

 

 

4.6.Нийслэл, дүүргийн УЗХ-дын хүчин чадлыг бэхжүүлэх талаар

·         Нийслэл, дүүргийн төсөв төлөвлөгөөнд тусгагдсан хүмүүнлэгийн чиг үүрэг бүхий бусад ажил үйлчилгээг мэргэшсэн байгууллагын хувьд УЗХ-дод гэрээгээр хариуцуулан гүйцэтгүүлнэ.

·         Нийслэл, дүүргийн УЗХ-дыг ах дүүгийн харилцаат хотуудын УЗ-н байгууллагатай холбож, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

·         Дүүргийн УЗХ-дыг ЗДТГ-ын дэргэд ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэж, төр захиргааны зүгээс дэмжлэг үзүүлнэ.

 

Тав.Хөтөлбөрийн санхүүжилт

 

            5.1.Хүмүүнлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж нийслэл, дүүргийн төсвөөс жил бүр хуваарилах зардал

            5.2.МУЗН-ийн хоёр талт хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэл, дүүрэгт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилт

            5.3.Нийслэлийн аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус болон олон улсын байгууллага, иргэдийн хандив, тусламж

            5.4.Бусад

            Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих хяналт, хүрэх үр дүн

            6.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгуулах  замаар Нийслэлийн засаг дарга, УЗХ хамтран ажиллаж,   хөтөлбөрийн хэрэгжилтийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд  жил бүр танилцуулна.

            6.2.Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн:

·         Нийгмийн халамж үйлчилгээ, эрүүл ахуй, гэр хорооллын зарим иргэдийн ундны цэвэр усны хангамж зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төр захиргаа, хүмүүнлэгийн байгууллагын хамтын ажиллагаа сайжирна.

·         Иргэд олон нийт хүн хүндээ туслах, болзошгүй аюул ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг мэдээлэлтэй болж, сургалт сурталчилгааны цар хүрээ өргөжинө.

·         Харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн болон нийгмийн халамж шаардлагатай иргэдэд үзүүлэх халамж, дэмжлэгийн үр дүн дээшилнэ.

·         Хүүхэд залуучууд нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйлсэд өргөнөөр оролцох боломж нэмэгдэнэ.

Хөтөлбөрийн нэгдүгээр шатны үйл ажиллагааны үр дүн:

·         Нийслэлийн иргэдийн хүмүүнлэгийнэрх зүйн мэдлэг мэдээлэл дээшилж, хүмүүнлэгийн үйлсэд иргэдийн оролцоо нэмэгдэнэ.

·         МУЗН, Нидерландын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 14 гэр хорооллын 20000 гаруй иргэдийн ундны усны хангамж, эрүүл ахуй сайжирч, 8 ус түгээх байр шинээр баригдана.

·         Улаанчулуутын хогийн цэг дээр хог түүж хөдөлмөр эрхэлж байгаа 130 хүүхдийг хөдөлмөрөөс хөндийрүүлж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж, 270 хүүхдийг уг хөдөлмөрөөс урьдчилан сэргийлсэн байна.

·         Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэргэнцрээр хангагдаж, засвар үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн байна.

·         Томоохон үйлдвэр, аж ахуйн газрын дэргэд Анхны тусламжийн нөхөрлөлүүд байгуулагдаж, сургалтанд хамрагдаж, бэлтгэгдсэн байна.

·         НУЗХ-ны дэргэдэх гамшгийн бүсийн төв 50000000 төгрөгийн тусламжийн нөөц хөрөнгөтэй болсон байна.

·         Нийслэлийн иргэдийн оролцоотойгоор “Гамшгийн эсрэг бэлэн байдлын сан”-тай болж, зохих хуримтлал үүссэн байна.

·         Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд болон нийслэлээр овоглосон байгууллагын ажилтан, албан хаагч бүр анхны тусламж үзүүлэгч болсон байна.

·         Нийслэлийн 9 дүүргийн жолооны курсын дүрмийн багш нар анхны тусламжийн сургагч багшаар бэлтгэгдсэн байна.

·         Нийслэлийн ерөнхий боловсролын 150 сургууль анхны тусламжийн булантай болж, 5000 хүүхэд анхны тусламж үзүүлэгч болсон байна.

·         Нийслэлд авлагагүй донорын эгнээ өргөжижи, гамшгийн үеийн цусны нөөцийг хангах төлөвлөгөөтэй болсон байна.

·         Нийслэлийн хүүхэд залуучуудын 20 хувь нь ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх зан үйл, дадал зуршлыг хэвшүүлэх мэдээллээр хангагдсан байна.

·         ХДХВ/ДОХ-ын халдварт өртөмтгий 4400 гаруй иргэдэд хүрч ажилласан байна.

·         ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үе тэнгийн 1000 сургагч багш бэлтгэгдсэн байна.

·         ЕБС бүрт “Тусч хамтлаг” байгуулагдсан байна.

·         Нийслэлийн өсвөрийн улаан загалмайчдын зуслан байгуулагдсан байна.

·         Нийслэлийн харилцаат хотуудын УЗ-н байгууллагуудтай хамтын ажиллагааны эхлэл тавигдсан байна.

 
< Өмнөх   Дараах >
Түгээмэл
Сүүлийн Үеийн Мэдээ
mail.png
Хэн онлайн байна
Бидэнд 14 зочид онлайн