| Дэд хөтөлбөр батлах тухай |
|
|
|
| Бичсэн Administrator | |
| Friday, 2009 оны 12 сарын 18 | |
Дэд хөтөлбөр
батлах тухай
Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ
нь:
Нэг.“Монголын уламжлалт бий биелгээ” хөтөлбөрийг нэгдүгээр, хэрэгжилтийг
зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар
хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил жилийн төсөвт
тусган, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагч
/ГМөнхбаяр/-д үүрэг болгосугай.
Гурав. Дэд хөтөлбөрийг хэвлэл,
мэдээллээр сурталчилж ажиллахыг “UBS” телевиз
/Л.Балхжав/, “Улаанбаатар радио” /У.Булган/, “Улаанбаатар таймс” сонин
/До.Чулуунбаатар/ нарт үүрэг болгосугай.
ДАРГА
Т.БИЛЭГТ
Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн
2009 оны ......
дугаар тогтоолын нэгдүгээр
Хавсралт
“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ БИЙ БИЕЛГЭЭ”
ДЭД ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөрийн
үндэслэл
Монгол
Улс морин хуурын уламжлалт урлагийг 2003 онд, Монгол ардын уртын дууг 2005 онд
хүн төрөлхтний утга соёл, аман өвийн шилдэг дээжист тунхаглуулж, ЮНЕСКО-гийн
батламж авсан билээ. Нийслэлийн хэмжээнд ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх
“Морин хуур, уртын дуу”, “Монгол хөөмий” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ
чиглэлээр олон ажил хийгдэж буй ч ардын уламжлалт урлаг, биет бус соёлын
өвийн олон төрөл, зүйлд иж бүрэн хандаж,
тэдгээрийг адил тэнцүү хадгалж хамгаалах асуудал чухал юм.
Өнө эртнээс өнөөг
хүртэл үе залган уламжлагдан ирсэн үндэсний уламжлалт бүжгийн ховор хосгүй
төрөл болох “бий биелгээ”-ний уламжлал мартагдахад хүрч олон ястны өвөрмөц
онцлог, ялгаа зааг бүдгэрч, залгамж
чанар алдагдаж байна.
Монгол
ардын бий биелгээг хадгалж хамгаалах, үе дамжин өвлүүлэх, бий биелгээний гэрийн болон шавь сургалт, албан болон албан
бус сургалтыг явуулах, өвлөн тээгч- бийч
- биелээчдийг тодруулан алдаршуулах, дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа
явуулж, утга соёлын өвийг баяжуулан хөгжүүлэх зорилгоор нийслэлд хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулав.
Хоёр. Дэд хөтөлбөрийн зорилго
2.1.Зорилго:
Монголын
уламжлалт бий биелгээний урлагийг судалж сурталчлах, хадгалж хамгаалах,
уламжлан өвлүүлэх, бий, биелгээний дэг жаяг, арга маягийг сургаж эзэмшүүлэх,
хөгжүүлэх ажлыг Нийслэлийн соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч,
дүүргүүдийн иргэд - ардын авъяастнуудын дунд өрнүүлэн дэлгэрүүлж, улмаар түүний
үндэсний болон олон улсын түвшинд эзлэх байр суурийг бэхжүүлэх явдал юм.
2.2.Зорилтууд
2.2.1.Монголын уламжлалт бий биелгээ, бийч, биелээчдийн
судалгаа явуулах
2.2.2.Сургалт сурталчилгаа, явуулах
2.2.3.Бийч -
биелээчдэд дэмжлэг үзүүлж, тодруулан алдаршуулах
Гурав. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх
арга зам
3.1.Монголын
уламжлалт бийч, биелээчид, өвлөн
эзэмшсэн билиг авъяастны судалгаа явуулж нийслэлийн бүртгэл- мэдээллийн сан,
аудио, видео сан бүрдүүлэх
3.2.Бий
биелгээний албан болон албан бус, шавь болон гэрийн сургалт, уралдаан
наадам зохион байгуулах, бий биелээчдийн
талаар ном, товхимол, цомог гаргаж сурталчлах
3.3.Бий-
биелээчдийг тодруулах, дэмжих, алдаршуулах, шагнаж урамшуулах, ажиллах орчныг
бүрдүүлэх үйл ажиллагаа явуулах
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Дэд хөтөлбөрийг
2010-2014- онуудад
хэрэгжүүлнэ.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний
санхүүжилт
Дэд хөтөлбөрийн
санхүүжилтийг жил, жилийн төсөвт тусган нийслэлийн төсөл, хөтөлбөрийн зардлаас
гаргана.
Зургаа.Удирдлага зохион байгуулалт
6.1.Хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд
уялдуулан зохицуулах явцад хяналт тавих үүргийг Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас батлагдсан ажлын хэсэг гүйцэтгэнэ.
6.2.Хөтөлбөрийн
хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжил арга зүйн
удирпдлагаар хангаж ажиллах үүргийг Нийслэлийн Соёл, урлагийн газар гүйцэтгэнэ.
Долоо. Дэд хөтөлбөрийн үр дүн
7.1.Бий биелгээний
урлагийг өвлөсөн ардын билиг авъяастны үйл ажиллагааг дэмжих, тэдний авъяас
билиг, арга барил, дэг сургуулийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх ажлын шинэ
тогтолцоо бүрдэнэ.
7.2.Бий
биелгээний урлагийн мартагдаж буй өв уламжлалыг сэргээх, өвлөн хөгжүүлэх үйл
ажиллагааны түвшин дээшилж, хамрах хүрээ, далайц, хүртээмж нэмэгдэнэ.
7.3.Бий
биелгээний урлагийн сургалт судалгаа, сурталчилгаа эрчимжиж, судалгааны тоо,
чанарт ахиц гарч уг чиглэлээр олон улсын болон улс, бүс нутаг, орон нутгийн
хэмжээнд зохиогдох уралдаан наадмын менежмент боловсронгуй болно.
7.4.Нийслэлийн
хэмжээнд бий, биелгээний бүртгэл- мэдээллийн сан бүрдэнэ.
7.5.Бий,
биелгээний урлаг сэргэж, Монгол үндэстэн, угсаатан, ястны соёлын нэгэн
хэрэглээ болно.
Найм. Шалгуур үзүүлэлтүүд
8.1.“Монголын
уламжлалт бий биелгээ” дэд хөтөлбөрийг тусгай хөтөлбөрийн дагуу орон
нутагт хэрэгжүүлэх
8.2.Нийслэлийн
бүртгэл - мэдээллийн санд бий, биелгээний урлагийн талаархи бүртгэл-
мэдээлэлийн сан буй болсон байх
8.3.Албан
болон албан бус сургалт явагдсан байх
8.4.Бий
биелгээний урлаг сэргэж, мэргэжлийн урлагийн
байгууллагууд, дүүргүүд, дүүргүүдийн соёлын төвүүд бий, биелээч
бүжигчид, ардын авъяастнуудтай болсон байх
8.5.Бий
биелээч, уламжлалт бүжгийн урлагийн чиглэлээр зохион байгуулсан бүс нутаг, улс,
олон улсын уралдаан наадмын менежмент сайжирсан байх
8.6.Бий
биелгээний урлагийг сонирхогч, ардын авъяастан, бийч-биелээчдийн тоо өссөн
байх.
Нийслэлийн
Иргэдийн Хурлын .Тэргүүлэгчдийн
2009
оны........ дугаар тогтоолын хоёрдугаар
Хавсралт
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Дарга: Нийслэлийн Засаг даргын орлогч
Орлогч дарга: Нийслэлийн
Соёл, урлагийн газрын дарга
Гишүүд: Үндэсний
дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга / Тохиролцсоноор/
Соёл урлагийн их сургуулийн захирал / Тохиролцсоноор/
Түмэн-Эх
чуулгын уран сайхны удирдагч
Хөгжим
бүжгийн коллежийн захирал / Тохиролцсоноор/
Соёлын
дээд сургуулийн захирал / Тохиролцсоноор/
Монголын хүүхдийн ордны захирал
Монголын урлагийн
ажилтны холбооны бүжгийн нийгэмлэгийн
тэргүүн /тохиролцсоноор/
Монгол
ардын язгуур урлагийн бий - биелэг холбооны
тэргүүн /тохиролцсоноор/
Улаанбаатар
телевизийн захирал
Улаанбаатар
радиогийн захирал
Улаанбаатар
таймс сонины эрхлэгч
Нарийн бичгийн
дарга: Нийслэлийн
Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн, уран сайхны удирдагч |
| < Өмнөх | Дараах > |
|---|




