1.png3.pngүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөшлүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2008 онд байгуулагдсан Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд Засаг дарга, түүний багийнхан, дүүрэг, хороодтой нягт хамтран ажиллаж байна. Нийслэлийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорьж байна. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад, дунд үеийнхэн, хурал, захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд болон бүх хүмүүст чин сэтгэлийн хүндэтгэл өргөе. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид бид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан уриалж байна. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
               Нийслэлийн Иргэдийн
               Төлөөлөгчдийн Хурлын дарга  2.png Т.Билэгт

Хуралдаан зарлах тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
Friday, 2009 оны 12 сарын 18
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  • 2009 оны 12 дүгээр сарын 02 өдөр                                      Дугаар 156                                   Улаанбаатар хот

    Хуралдаан зарлах  тухай

 

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын      Тэргүүлэгчдээс      ТОГТООХ нь:

 

Нэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  IY хуралдааныг  2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  хуралдуулж, дор дурьдсан асуудлыг хэлэлцүүлсүгэй.

 

            1. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн  2009 оны  зорилтын хэрэгжилт, 2010 оны эдийн засаг, нийгмийн зорилтын тухай

 

            Илтгэгч: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

                            Г.Мөнхбаяр

 

            2.Нийслэлийн  2009 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2009 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах болон  2010 оны төсвийн төслийн тухай

 

                        Илтгэгч нь: Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг

 

            3.Нийслэлийн  2010 оны төсвийн төсөлд  Аудитын газраас өгөх саналын тухай

                        Танилцуулах нь: Д.Цэрэндаш- Нийслэлийн Ерөнхий аудитор

     

            4.Нийслэлийн газар зохион байгуулалтын 2009 оны төлөвлөгөөний биелэлт,  2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай

 

                        Илтгэгч нь: Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй

 

5.2009 оны  өмч хувьчлалын дүн, 2010 онд нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн тухай

 

            Илтгэгч нь: Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга  Ч.Однасан

 

6.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны ажлын тайлан

 

            Илтгэгч нь:Т.Билэгт- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн

                                                               Хурлын дарга

 

            7.Нийслэлийн  Аудитын газрын  2009  оны ажлын тайлан                                                                        Илтгэгч нь: Нийслэлийн Ерөнхий аудитор Д.Цэрэндаш
 
< Өмнөх   Дараах >
Түгээмэл
Сүүлийн Үеийн Мэдээ
mail.png
Хэн онлайн байна
Бидэнд 6 зочид онлайн