| |
|
  үмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн
өөрөө удирдах ёсыг төлөшлүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн
хуулиар тогтоосон билээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд
2008 онд байгуулагдсан Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг
илэрхийлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон,
түүнийг хэрэгжүүлэхэд Засаг дарга, түүний багийнхан, дүүрэг, хороодтой нягт
хамтран ажиллаж байна.
Нийслэлийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог
эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн
өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид
зорьж байна.
Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад,
дунд үеийнхэн, хурал, захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд
болон бүх хүмүүст чин сэтгэлийн хүндэтгэл өргөе.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид бид сонгуулийн бүрэн
эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг амжилттай
хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн
нэгж, иргэддээ хандан уриалж байна.
Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал,
амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга  Т.Билэгт
|
|
Хангарьд одонгоор шагнах тухай |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
Friday, 2009 оны 12 сарын 18 |
- Хангарьд одонгоор шагнах тухай
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хорин нэгдүгээр зүйл, “Хангарьд” одон бий
болгох тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны
10 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойг
тохиолдуулан нийслэлийн бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэнд бодьтой хувь
нэмэр оруулсан дараах байгууллага, хүмүүсийг Монгол Улсын нийслэлийн “Хангарьд”
одонгоор шагнасугай. Үүнд:
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын Симфони найрал
хөгжмийн хамт олон
- Хашбаатарын Цагаанбаатар- Монгол Улсын хөдөлмөрийн
баатар, Гавъяат тамирчин
- Сономын Лувсангомбо- Улаанбаатар хотын ахмад дарга,
Монгол Улсын гавъяат барилгачин, хурандаа генерал
- Пагважавын Нямдаваа- Монголын анагаах ухааны
академийн ерөнхийлөгч, академич, эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан
- Чойжинжавын Сумаахүү- Нийслэлийн төр, захиргааны
байгууллагын ахмад ажилтан
- Жамцын Дашдаваа- Нийслэлийн төр захиргааны
байгууллагын ахмад ажилтан
- Чойнпогийн Бат- Улаанбаатар хотын ерөнхий менежер,
Захирагчийн ажлын албаны дарга
- Цэгмэдийн Болд- Нийслэлийн хот тохижилтын газрын
дарга.
- Сэнгээгийн Цогтбаатар- Онцгой байдлын Ерөнхий газрын
Гамшигтай тэмцэх газрын дарга, комиссар
- Цэдэндоржийн Төвшинтөгс- Нийслэлийн “Улаанбаатар”
чуулгын дарга, Монгол Улсын гавъяат жүжигчин
- Байлуугийн
Тогтох- УСУГ-ын Зөөврийн ус
хангамжийн албаны жолооч
- Доржготовын Мандах-
“Сөүл Вин” ХХК-ийн зөвлөх инженер, Нийслэлийн төр захиргааны
байгууллагын ахмад ажилтан
- Эрхэмбаярын Цогтоо- Баянзүрх дүүргийн 3 дугаар
хорооны иргэн, төр захиргааны байгууллагын ахмад ажилтан
- Бямбын Сэрээтэр- Нийслэлийн цагдаагийн газрын хэв
журмын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа
Хоёр. Шагналыг дагалдах
1400000 /нэг сая
дөрвөн зуун мянга/
төгрөгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон
Засаг даргын Тамгын газрын төсвөөс тэнцүү хэмжээгээр гаргаж зарцуулсугай.
ДАРГА
Т.БИЛЭГТ
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 12 сарын 18 )
|
|
|
Хэн онлайн байна |
|
Бидэнд 7 зочид онлайн |
|
 |