1.png3.pngүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөшлүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2008 онд байгуулагдсан Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд Засаг дарга, түүний багийнхан, дүүрэг, хороодтой нягт хамтран ажиллаж байна. Нийслэлийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорьж байна. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад, дунд үеийнхэн, хурал, захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд болон бүх хүмүүст чин сэтгэлийн хүндэтгэл өргөе. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид бид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан уриалж байна. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
               Нийслэлийн Иргэдийн
               Төлөөлөгчдийн Хурлын дарга  2.png Т.Билэгт

Тусгай хамгаалалтанд авах тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
Friday, 2009 оны 12 сарын 18
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  • 2009 оны 10 дүгээр сарын 23 өдөр                                      Дугаар 129                                   Улаанбаатар хот

  • Орон нутгийн тусгай хамгаалалтанд

    авах тухай



Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3.2,  28.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
 
            Нэг. Бөө мөргөлийн “Дүнгэр” төвийн тэргүүн Д.Бямбадоржийн санаачилгыг дэмжиж  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд уулын Их Тэнгэрийн зүүн аманд орших “Бичигт хад”-ыг түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авсугай.
 
            Хоёр.Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан “Бичигт хад”-ыг харуул хамгаалалттай болгох, байгаль орчныг хамгаалан тохижуулах талаар холбогдох байгууллага, хүмүүстэй гэрээ байгуулан ажиллахыг  Нийслэлийн соёл урлагийн газар /Ц.Пүрэвхүү/-т үүрэг болгосугай.
 
           
 
 
 
 
                                    ДАРГА                                                                       Т.БИЛЭГТ
Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 12 сарын 18 )
 
< Өмнөх   Дараах >
Түгээмэл
Сүүлийн Үеийн Мэдээ
mail.png
Хэн онлайн байна
Бидэнд 4 зочид онлайн