Боловсрол хөтөлбөр PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
Wednesday, 2009 оны 09 сарын 30
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  • 2009 оны 09 дүгээр сарын 23 өдөр                                      Дугаар 116                                   Улаанбаатар хот

 

 

Боловсрол хөтөлбөр батлах тухай
 
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.7,  Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1/1156 тоот албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:
Нэг. “Боловсрол-2012” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр.  Хөтөлбөрт тусгагдсан асуудал, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилт, төсөв, төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжүүлж, үр дүнг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.
 
 
 
ДАРГА                                                                        T. БИЛЭГТ

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн  2009   оны 09   дугаар   сарын
  23 ны  өдрийн 116 дугаар тогтоолын хавсралт
 
 
      1.Хөтөлбөрийн үндэслэл
  
            Нийслэл  хотод  2008-2009 оны хичээлийн жилийн байдлаар төрийн өмчийн 104, төрийн бус өмчийн 103, нийт 207 сургуульд 185018 сурагч суралцаж, төрийн өмчийн 164, төрийн бус өмчийн 73, нийт 237 цэцэрлэгт 44705 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Улсын нийт цэцэрлэгийн 30.3 хувь, сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-д хамрагдагчдын 34,2 хувь, СӨБ-ын үндсэн багшийн 42.0 хувь, СӨБ-д ажиллагчдын 41,6 хувь,  ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн   27.7 хувь, суралцагчдын  34.8 хувь,  ЕБС-д ажиллагчдын 31,6 хувь нь нийслэлд байна. Нийслэлийн нийт төсвийн 58,5 хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн 55 хувийг боловсролын салбарын ажилтнууд эзэлж байна. Энэ нь Монгол Улсын боловсролын шинэчлэл, хөгжилд Нийслэлийн  боловсролын салбарын оруулах хувь нэмрийн цар хүрээг тодорхойлж байгаа юм. 
Боловсролын тогтолцоонд хийгдэж буй шинэчлэлт, өөрчлөлтийн үр нөлөөгөөр:
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн  хэв шинжид өөрчлөлт орж цогцолбор сургууль 15, сургууль-цэцэрлэгийн цогцолбор 4 ажиллан, тэдгээрт 32658 хүүхэд хамрагдаж  байна. Мөн сүлжээ сургууль, цэцэрлэгүүд ажиллах болов.
Багш нарын сэтгэлгээнд өөрчлөлт гарч боловсролын хөгжилд оруулах хувь нэмэр, хүлээх үүрэг хариуцлагаа мэдэрч, боловсролын шинэчлэлийн  үр дүнг баримжаалан ажиллах  хандлага  бий болж  байна.
Багш нар ажлын байрнаасаа хөндийрөлгүйгээр бие даан хөгжих нөхцөл сайжирч, тэдний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалт тогтмолжиж байна.
Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин, нөхцөл сайжирч байна.
Албан бус боловсролын тогтолцоо шинээр бүрдэж, хамрах хүрээ нь өргөсөн, сургалтын агуулга, арга зүй суралцагчдын хэрэгцээ сонирхолд нийцэн боловсронгуй болж байна.
Боловсролын үйл хэрэгт иргэд, төрийн бус байгууллагын  оролцоо, дэмжлэг туслалцаа улам  бүр нэмэгдэж  байна.
Дээр дурдсан ахиц, эерэг өөрчлөлтийн зэрэгцээ дараах тулгамдсан асуудлууд дэвшигдэн гарч байна.
·         Сургууль, цэцэрлэгийн  суудлын тоо хүрэлцээгүйн улмаас анги дүүргэлт тогтоосон нормативаас давж, сургалтын орчны наад захын шаардлага зөрчигдөн багш сурагчийн үйл ажиллагааг хүндрүүлж, боловсролын чанар, сургалтын арга зүйн шинэчлэлд сөрөг нөлөө үзүүлж байна. /Сургуулиудын 76 хувь нь хүчин чадлаасаа 1,8-2, цэцэрлэгүүдийн 80 хувь нь хүчин чадлаасаа  1,5-2 дахин их ачаалалтай ажиллаж байна/
·         Хүүхдийн цэцэрлэгийн тоо, хүчин чадал хүрэлцээгүйгээс сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих хүүхдийн 34,2 хувь нь боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгүй байна. /Цэцэрлэгүүдийн тоо цөөн, хүчин чадал бага, эцэг эхийн сонирхол их байгаагаас шалтгаалж нэг бүлэгт байгаа хүүхдийн тоо нормоос давж, хүүхдийн өвчлөл байнга гарч, сургалтын үйл ажиллагааг хүндрүүлж байна. Ялангуяа нийгмийн эмзэг бүлгийн болон хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах тэгш боломж хязгаарлагдмал байна./
·         Ядуурал төдийлөн буураагүй, гэр бүлийн амьдралын зөрчил багасаагүй, хүүхдүүд хөдөлмөр эрхэлдэг, сургалтын арга зүй, багш сурагчдын ёс зүйн төлөвшил дутмаг зэрэг шалтгаанаар сургууль завсардсан, сургуулийн гадна байгаа хүүхдийн тоо буурахгүй байна.
·         Нийслэлийн төвийн болон захын хорооллын сургуулиудын  боловсролын үйлчилгээний чанарын ялгаа арилахгүй байна.
·         Сургуулийн  өмнөх  болон,  бага,  дунд  боловсролын  залгамж  холбоо хангалтгүй байна.
·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  ердийн хамт олны дунд сурах, хөгжих нөхцөл боломж бүрдээгүйн улмаас тэдэнд боловсролын үйлчилгээг тэгш хүргэх боломж хязгаарлагдмал байна.
·         Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт суралцагчдын сонирхол хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.
Шинээр бий болсон эерэг өөрчлөлт, хандлагад тулгуурлан тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бодлогын баримт бичгүүдэд боловсролыг хөгжүүлэх талаар тусгагдсан зорилтуудын  дунд хугацааны үр дүнг нэгтгэн тодорхойлохын тулд  нийслэлийн боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр шаардлагатай байна.
                       2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
2009- 2012
 
            3.Хөтөлбөрийн хамрах хүрээ
Нийслэлийн боловсролын салбар: ЕБС-д суралцагчид, СӨБ-д хамрагдаж буй хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, ЕБС, цэцэрлэгийн багш, туслах багш нар, арга зүйчид,  удирдах ажилтнууд, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүд, боловсролын харилцаанд оролцогч бусад субъектүүд
             4.Хөтөлбөрийн зорилго
 
            “Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Нийслэлийн боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн, Боловсрол шинжлэх ухааны сайдтай  байгуулсан “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх ажлыг нийслэлд үе шаттай зохион байгуулах, иргэдийн эрэлт хэрэгцээнд үндэслэн боловсролын хүртээмж, чанарыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
                        5.Хөтөлбөрийн зорилт
 
Нэг. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР
           
Зорилт 1.  Бага насны хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших тэгш боломжийг   бүрдүүлэх
            СӨБ 1.1.  Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх
            СӨБ 1.2.  Эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгаас шилжин   ирэгсдийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамран сургах
            СӨБ 1.3.  Цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх, материаллаг орчныг сайжруулах,  гадаад орчныг цэцэрлэгжүүлэх
            СӨБ 1.4.  Багшлах боловсон хүчний нөөц, чадавхийг сайжруулах
            СӨБ 1.5.  Бага насны хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагуудтай  хамтран ажиллах
 
Хоёр. БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР
           
Зорилт 1. Суралцах эрхээ эдлэх, чанартай боловсрол эзэмшихэд нь суралцагчдад
                    дэмжлэг үзүүлэх
            БДБ.1.1. Хамран сургалтыг нэмэгдүүлэх
            БДБ.1.2. Боловсролын чанартай үйлчилгээ  авах тэгш боломж бүрдүүлэх
            БДБ.1.3. Үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгон өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
            БДБ.1.4. Суралцагчдад дэмжлэг үзүүлэх
            БДБ.1.5. Хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг сайжруулах
 
Зорилт 2. ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлж, боловсролын
                   чанартай  үйлчилгээний орчин нөхцлийг бүрдүүлэх
            БДБ.2.1. ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх
            БДБ.2.2. Боловсролын  стандарт, киррикюлимийг хэрэгжүүлэх чиглэлээр багш, удирдах   ажилтны мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх
            БДБ.2.3. Боловсролын газар, сургууль цэцэрлэгийг интернетийн сүлжээнд холбох
            БДБ.2.4. Боловсролын  стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын материаллаг   орчинг бүрдүүлэх
            БДБ.2.5. Сургуулийн суудлын тоог нэмэгдүүлэн, засвар үйлчилгээ, цэвэр ус, дулаан,  цахилгаан  хангамж, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг сайжруулах
            БДБ.2.6. Сургуулийн орчныг цэцэрлэгжүүлэх
 
Зорилт 3. Сургуулийг дэмжих бодлого, менежментийг боловсронгуй болгох
            БДБ.3.1. Захиргааны болон мэргэжлийн удирдлагын хослолыг оновчтой болгож багшийн ёс  зүйг сайжруулах
            БДБ.3.2. Сургуульд өөрийн удирдлагыг хөгжүүлэх
            БДБ.3.3. Багшийн нийгмийн асуудлыг сайжруулах
            БДБ.3.4.Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх
 
Гурав. АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР
           
Зорилт 1. Албан бус боловсрол (АББ), насанд хүрэгчдийн боловсролын  үйлчилгээний   хүртээмжийг нэмэгдүүлэх
 
            АББ.1.1. Бичиг үсэг үл мэдэгч буюу  шинээр бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийг албан бус  боловсролын дараагийн шатны сургалтад хамруулах
            АББ.1.2.Сургууль завсардсан   хүүхэд, залуус албан бус боловсролын үйлчилгээнд  бүрэн  хамрагдах боломжийг бүрдүүлэх
            АББ.1.3.Насанд хүрэгчдийн сурах хэрэгцээнд тохирсон тасралтгүй боловсролын  үйлчилгээний хүрээг өргөжүүлэх
            АББ.1.4.Хүн амын боловсролын тасралтгүй үйлчилгээнд мэдээлэл, харилцааны технологи  (МХТ)-ийг ашиглах
 
Зорилт 2. АББ-ын сургалтын орчинг бүрдүүлэх, чанарыг сайжруулах, хүний нөөцийн   чадавхийг дээшлүүлэх
 
            АББ.2.1. АББ ба насанд хүрэгчдийн боловсролын чанарыг сайжруулж, сургалтын   орчинг стандартын шаардлагад нийцүүлэх
 
                  6.Хөтөлбөр хэрэгжүүлэх зарчим
 
·         Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 08-р сарын 16-ны өдрийн 192-р тогтоолоор батлагдсан “Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний бодлого, стратегийг баримтлах
·         Монгол Улсын боловсролын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж, хамтран ажиллах улс орон тэдгээрийн нийслэл, олон улсын байгууллагын оролцоо түншлэлийг харгалзах
·         Нийслэлийн боловсролын хөгжлийн хэтийн төлөв, өнөөгийн бодит түвшинг уялдуулах
·         Сургууль, цэцэрлэг, эцэг эх, иргэд, олон нийтийн байгууллагын оролцоонд түшиглэх
·         Оношилгоо, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ нь шинжлэх ухааны арга зүйд үндэслэсэн байх
·         Нийслэлийн боловсролын одоогийн хязгаарлагдмал нөөц болон далд байгаа нөөцийг илрүүлэн ашиглах
 
                7.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 
СӨБ.1.1. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх талаар
            1.1.1. Хувилбарт сургалтыг “ээлжийн бүлэг”-ээр зохион байгуулж үр дүнг дээшлүүлэх
            1.1.2. Төрийн бус өмчийн болон байгууллагын цэцэрлэгийн үйл ажиллагааг өргөтгөх
            1.1.3. Нөхцөл бүрдсэн дүүрэгт зуны цэцэрлэг ажиллуулах
СӨБ.1.2. Эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгаас шилжин    ирэгсдийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамран сургах талаар
            1.2.1. Эмзэг бүлгийн хүүхдийг цэцэрлэгийн  ээлжийн бүлгийн сургалтад хамруулах
            1.2.2. Ердийн цэцэрлэгийн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй, ур чадвар эзэмшүүлэх
            1.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан гэр бүлд түшиглэсэн сургалт, зөвлөгөө өгөх хэлбэрийг бий болгох
СӨБ.1.3. Цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх, материаллаг орчныг
                сайжруулах, гадна орчныг цэцэрлэгжүүлэх  талаар
            1.3.1. Цэцэрлэггүй хороодод цэцэрлэг шинээр барих ажлыг үргэлжлүүлж, хүчин чадал багатай цэцэрлэгийг өргөтгөх, засварлах ажлыг үе шаттай шийдвэрлэх
            1.3.2. Цэцэрлэгийн бие засах газар болон ариун цэврийн өрөөг стандартын шаардлагад нийцүүлэх
            1.3.3. Цэцэрлэгийн тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах
            1.3.4.  Хүүхдийн чийрэгжилтийн танхим, талбайг цэцэрлэг бүрт байгуулах
            1.3.5.  Цэцэрлэгийн гадна орчинд ногоон төгөл, цэцгийн мандал бий болгох 
СӨБ.1.4. Багшлах боловсон хүчний нөөц, чадавхийг сайжруулах талаар
            1.4.1. Боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөтөлбөр боловсруулах чиглэлээр багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэх модуль сургалтуудыг зохион байгуулах.
            1.4.2. Цэцэрлэгийн туслах багшийн сургалтыг жил бүр зохион байгуулах
            1.4.3. Цэцэрлэгийн  багш нарыг гадаад, дотоодод мэргэшлийг нь дээшлүүлэх, туршлага судлуулах ажлыг зохион байгуулах
            1.4.4. Сургуулийн өмнөх боловсролын стандартад нийцсэн ном гарын авлага, материал боловсруулж багш нарт хүргэх
СӨБ.1.5. Бага насны хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагуудтай   хамтран ажиллах талаар
 
            1.5.1. Нийгмийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран бага насны хүүхэд эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй орчинд хөгжих нөхцлийг бүрдүүлэх
            1.5.2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын мэдээллийн баазыг бүрдүүлж, нэгдсэн сүлжээнд холбох
БДБ.1.1. Хамран сургалтыг нэмэгдүүлэх талаар
            1.1.1. Цэцэрлэгт хамрагдаагүй 6 настай хүүхэд, тэдний эцэг эхийг сургуульд бэлтгэх зуны сургалтад хамруулах
            1.1.2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг  оновчтой тогтоох
            1.1.3. Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих
БДБ.1.2. Боловсролын чанартай үйлчилгээ  авах тэгш боломж бүрдүүлэх талаар
            1.2.1. Сурагчдын суралцах үйл явцад үүсэж буй бэрхшээлийг судлан бэрхшээлээс гарахад нь туслах ажлыг зохион байгуулах
            1.2.2. Суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмшихэд нь чиглэсэн /боловсролын стандартыг хэрэгжүүлэх, гүнзгийрүүлсэн болон хувилбарт сургалт явуулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах арга ухаанд сургах, хотын соёл төлөвшүүлэх гэх мэт/ хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх
            1.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг нийгэмшүүлж ердийн сургалттай сургуульд суралцах   боломжоор хангахад чиглэсэн түшиц сургуулийг бий болгох
            1.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ур чадвар эзэмшихэд нь багш нарт  дэмжлэг үзүүлэх
            1.2.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж мөрдөх
            1.2.6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай   техник  хэрэгсэл, сургалтын  тоног    төхөөрөмжөөр  сургуулиудыг  хангах
            1.2.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ном, гарын авлагаар хангах
БДБ.1.3. Үдийн  цай хөтөлбөрийг үдийн хоол болгон өргөжүүлэх нөхцлийг бүрдүүлэх   талаар
            1.3.1. ЕБС-ийн цайны газрыг сургуулиудад шилжүүлж, сурагчдад “Үдийн хоол” өгөхтэй   холбогдуулан хоол бэлтгэх,  үйлдвэрлэх комбинатын барилга барих
            1.3.2. Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлэх, суралцагчдын хоолны эрүүл  ахуйг сайжруулах зорилгоор сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг  шинэчлэх.
БДБ. 1.4. Суралцагчдад дэмжлэг үзүүлэх талаар
            1.4.1. Амьжиргааны доод түвшингээс  доогуур орлоготой буюу 3-аас дээш хүүхэд нь ЕБС-д   суралцдаг өрхийн 1 хүүхэд нь багш бэлтгэдэг  их, дээд сургуульд элсэн ороход   нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэмжийг 1 удаа олгох
            1.4.2. Жил бүр оюуны өндөр чадавхтай 5000 сурагчийг дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэлээр  хангах
БДБ.1.5. Хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг сайжруулах
            1.5.1. Чөлөөт цагийн клубуудыг ЕБС-ууд болон Гэгээрэл хөгжлийн төвүүдэд ажиллуулах
            1.5.2. Соёл, урлаг, спорт, аялал, сайн үйлс, ардын ёс заншил, зан үйл, тоглоомын тодорхой хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх
БДБ.2.1. ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх талаар
            2.1.1. Туршилтын хөтөлбөрийг 2, 3, 4, 5 дугаар ангийн сургалтад турших
            2.1.2. 12 жилийн 7 дугаар ангийн шилжилтийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
            2.1.3. Бага ангийн багшийн хүрэлцээ хангамжийг сайжруулах
            2.1.4. Зургаан настай хүүхэдтэй ажиллах багшийг давтан сургах
            2.1.5. 12 жилийн 2, 3, 4, 5 -р ангийн багшийг давтан сургах
            2.1.6. Төрөөс сурагчдыг сурах бичгээр хангах ажлыг  зохион байгуулах 
БДБ.2.2. Боловсролын стандарт, киррикюлимийг хэрэгжүүлэх багш, удирдах
               ажилтны мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх талаар
            2.2.1. Багшийг хөгжүүлэх сургалтын модулийн тогтолцоог бий болгож гарын авлага сургалтын  хэрэглэгдэхүүнээр хангах
            2.2.2. ЕБС-иудыг гадаадын сургуулиудтай холбон багшийн хөгжлийг дэмжих ажлыг зохион   байгуулах
            2.2.3. Боловсролын  стандарт киррикюлимыг судлах хэрэгжүүлэхэд  нь багш, эцэг эх,  суралцагчдад дэмжлэг үзүүлэх
            2.2.4. Компьютерийн  хэрэглээний  программ  болон  англи  хэлний  шаталсан сургалтад  бага   ангийн  багшийг хамруулах
            2.2.5. Багшийн мэргэжил  дээшлүүлэх  ажлын агуулга,  арга зүй, үнэлгээг оновчтой болгох
            2.2.6. Сургуулиудын багшийн хөгжлийн төвийг шаардлагатай техник хэрэгсэл, сургалтын тоног   төхөөрөмжөөр ханган судалгаа, арга зүйн төв болгон өргөжүүлж, багш бие даан хөгжих   нөхцлийг бүрдүүлэх
            2.2.7. Багшийн мэргэжлийн  ур чадварын  өсөлтийг үнэлэх  шалгуур  үзүүлэлт, арга хэлбэр,  зохион  байгуулалтыг  боловсронгуй  болгох
            2.2.8. Багш нар мэдээллийн технологийг ашиглан бие даан мэргэжил боловсролоо   дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах
            2.2.9. Нийслэлийн сургагч багшийн мэргэжлийн хослол бий болгож, сургагч нарын баг   бүрдүүлэх
            2.2.10. Багш нарын зуны сургалтын төвийг байгуулж амралтын хугацаанд багш нар мэргэжил   ур чадвараа дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх
            2.2.11. Багшийн мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэхэд зориулж “Багшийн хөгжлийн ордон”- г  нийслэлд барих хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх
            2.2.12. “Багш бүрд компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг нийслэлд зохион байгуулах
БДБ.2.3. Боловсролын газар, сургууль цэцэрлэгийг интернетийн сүлжээнд холбох  талаар
            2.3.1. Сургуулийг интернэттэй холбох  ажлыг үе шаттай зохион байгуулах
            2.3.2. Зарим сургуульд суралцагчдын “мэдээлэл, үнэлгээний сан”- г ажиллуулах
            2.3.3. Нийслэлийн Боловсролын газартай сургууль, цэцэрлэгүүдийг холбон   сургалт, мэдээлэл  солилцоо, хяналт шинжилгээ, үнэлгээ, бүртгэл тооцооны сүлжээ бий болгох
БДБ.2.4. Боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын
                материаллаг орчинг бүрдүүлэх талаар
            2.4.1.  Ангийн ширээ, сандал, самбарыг шинэчлэх
            2.4.2. Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар хичээллэх орчны стандарт нөхцлийг  зарим сургуульд бүрдүүлэх
            2.4.3. Дүүрэг бүрд мэргэжлийн  сургалттай загвар сургууль 2-оос доошгүйг бий болгох
            2.4.4. Биеийн тамир, хөгжим, технологийн боловсрол эзэмшүүлэх сургалтын орчныг стандартын  шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулах
            2.4.5. Сургуулиудын номын санг хичээлээс  гадуур  унших  номын  нэр  төрлөөр баяжуулах
            2.4.6. Спорт заалгүй сургуулийг заалтай болгож ашиглалтыг зөвхөн сурагчдын бие бялдрын хөгжилд зориулах
            2.4.7. Сургуулиудын компьютер хангамжийг нэмэгдүүлж 1 компьютерт ногдох сурагчдын тоог    37-гоос 19-д хүргэх
            2.4.8.  Хүүхдийн зуны сургалтын төвтэй болоход нь сургуульд дэмжлэг үзүүлэх
БДБ.2.5. Сургуулийн суудлын тоог нэмэгдүүлэн, засвар үйлчилгээ, цэвэр ус, дулаан,   цахилгаан хангамж, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг сайжруулах
 талаар
            2.5.1. Сургуулийн хичээлийн болон дотуур байрын барилгыг засварлах
            2.5.2. Барилгын  халаалт, цахилгаан хангамжийг найдвартай болгох үр ашигтай технологийг нэвтрүүлэх
            2.5.3. Сургуулийн ариун цэврийн өрөөг стандартад нийцүүлэн нөхцөлийг нь сайжруулах
            2.5.4. Нийслэлд 12000-аас доошгүй суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, хичээлийн шинэ  байр барих
БДБ.2.6. Сургуулийн орчныг цэцэрлэгжүүлэх
            2.6.1. Сургуулийн гадна орчинд мод, бут тарих , цэцгийн мандал бий болгох
            2.6.2. Сургуулийн анги , танхимд цэцэг тарих
БДБ.3.1. Захиргааны болон мэргэжлийн удирдлагын хослолыг оновчтой болгож,  багшийн ёс зүйн хэм хэмжээг  сайжруулах талаар
            3.1.1. Сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчийг  сонгон шалгаруулах журам боловсруулж мөрдөх
            3.1.2. Нийслэлийн ЕБС-иудад “Хүүхдэд ээлтэй сургууль”, “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”, “Ногоон сургууль”, “Нээлттэй сургууль”, “ЮНЕСКО-гийн холбоот сургууль”, “DIA” сургалтын  үзэл санааг нэвтрүүлэх
            3.1.3. Боловсролын үйлчилгээгээр “Нийслэлийн загвар” дүүрэг бий болгох
            3.1.4. Багшийн статусын зөвлөмж, Боловсролын хуулийн дагуу багшийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах ажлыг үе шаттай зохион байгуулах
БДБ.3.2. Сургуулийн өөрийн удирдлагыг хөгжүүлэх талаар
            3.2.1. Сургуулийн өөрийн удирдлагыг хөгжүүлэн удирдлагын тайланг тогтмол хэлэлцэж хэрэглэгчдээр үнэлүүлэн, хариуцлага тооцох арга механизмыг бий болгох
            3.2.2. Багшийг  сонгон шалгаруулж, томилох, ажиллуулах, ажлыг нь үнэлж дүгнэх арга хэлбэрийг боловсронгуй болгох
БДБ.3.3. Багшийн нийгмийн асуудлыг сайжруулах талаар
            3.3.1. Багш нарт олгох цалингийн зээлийн нөхцлийг хөнгөлөх ажлыг зохион байгуулах
            3.3.2. Багш нарыг зуслангийн газартай болгоход дэмжлэг үзүүлж, газар эзэмшлийн гэрчилгээ олгох ажлыг зохицуулах
            3.3.3. “100 мянган айлын сууц” хөтөлбөрийн хүрээнд дүүрэг бүрээс 50 багш, боловсролын ажилтныг орон сууцны зээлд хамруулах ажлыг зохион байгуулах
            3.3.4. Багш ажилтныхаа эрүүл мэнд,  нийгмийн асуудлыг  бие даан  шийдвэрлэх  сургууль хамт олны идэвх санаачилгыг дэмжих
БДБ.3.4. Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх
            4.4.1. Сургуулийн захиргаа, багш, эцэг эхийн хооронд хүүхдийн хөгжил, төлөвшлийн  асуудлаар гурвалсан гэрээ байгуулж ажиллан дүгнэх
            4.4.2. Эцэг эхэд зөвлөгөө өгөх үйлчилгээг сургуулиудад бий болгох
АББ.1.1. Бичиг үсэг үл мэдэгч буюу  шинээр бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийг  албан   бус боловсролын дараагийн шатанд хамруулах талаар 
 
            1.1.1. Бүх нийтийн бичиг үсгийн  боловсролын нарийвчилсан судалгаа гаргаж, бичиг үсэг үл мэдэгч насанд хүрэгчдэд зориулсан бичиг үсгийн анхан шатны болон бичиг үсэг сурсны дараах сургалтын хөтөлбөрүүдийг  боловсруулан хэрэгжүүлэх
            1.1.1. Албан бус боловсрол, насанд хүрэгчдийн боловсролын агуулгыг төрөлжүүлж унших, бичих, математикт сургахаас гадна эдийн засаг, эрх зүй, иргэний боловсрол, экологи, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол зэрэг чиглэлээр өргөжүүлэх
АББ.1.2.  Сургууль завсардсан хүүхэд, залуус албан бус боловсролын үйлчилгээнд  бүрэн хамрагдах боломжийг бүрдүүлэх талаар
            1.2.1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын  хөтөлбөрийг хэрэгжүүлэх
            1.2.2. Дүйцсэн  хөтөлбөрөөр сургалт явуулах багш нарыг бэлтгэх, давтан бэлтгэх, чадваржуулах
            1.2.3. АББ-ын багш, арга зүйчдээс “Орон нутгийн сургагч” багшийг бэлтгэх
АББ.1.3. Насанд хүрэгчдийн сурах хэрэгцээнд тохирсон тасралтгүй
                боловсролын үйлчилгээний хүрээг өргөжүүлэх талаар
            1.3.1. АББ-ын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, суралцагчдын хэрэгцээнд тулгуурласан, өрхийн орлого нэмэгдүүлэх,  мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэшүүлэх, амьдрах ухааны сургалтын хувийн жинг нэмэгдүүлэх 
АББ.2.1. АББ ба насанд хүрэгчдийн боловсролын чанарыг сайжруулж, сургалтын  орчинг стандартын шаардлагад нийцүүлэх талаар
            2.1.1. АББ-ын Гэгээрэл хөгжлийн  төвүүдийн хүчин чадал, нөөцийг нэмэгдүүлж, сургалтын орчинг сайжруулах
            2.1.2. Албан бус болон нээлттэй хэлбэрээр бага, суурь, боловсрол эзэмших сургалтын чанарыг үнэлэх ажлыг албан сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулах
 
                        8.Гарах үр дүн
 
·         Сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын хүртээмж нэмэгдэн сургууль завсардалт буурч, сургалтын чанар сайжирна.
·         Ерөнхий боловсрол 12 жилийн тогтолцоонд шилжиж, боловсролын стандарт хэрэгжинэ.
·         Багш, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны хөгжих орчин, нөхцөл сайжирч  сургууль, цэцэрлэгийн менежмент боловсронгуй болно.
·         Сургууль цэцэрлэгийн сургах сурах орчин нөхцөл сайжирна.
·         Албан бус боловсролын хүртээмж чанар дээшилж,  хамрагдагчдын хүрээ өргөжнө.
·         Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын талаар дэвшүүлсэн зорилт болон БСШУ-ны сайдтай байгуулсан санамж бичигт тусгагдсан зорилтууд бүрэн хэрэгжсэн байна.
 
                        9.Үр дүнгийн шалгуур
 
Үр дүнг хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бүрээр дүгнэнэ.
 
СӨБ.1.1. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх
            1.1.1. Нийслэлийн 2-5 насны хүүхдийн 70-аас доошгүй хувь нь цэцэрлэгт хамрагдсан байх  үзүүлэлт
            1.1.2. Төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн эзлэх хувь
            1.1.3. Зуны цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо
СӨБ.1.2. Эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгаас шилжин ирэгчдийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах
            1.2.1. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн СӨБ–д хамрагдалтын түвшин 2008 оныхоос 8.6 хувиар өссөн байх
            1.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд (ХБХ)-тэй ажиллах ур чадвар эзэмшсэн багшийн тоо
            1.2.3. Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыг зохион байгуулах удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхийн өсөлт
СӨБ.1.3. Цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх материаллаг орчныг сайжруулах, гадаад орчныг цэцэрлэгжүүлэх
            1.3.1. Хүүхдийн цэцэрлэгийн орны тоо 1600-аас доошгүйгээр нэмэгдсэн байх үзүүлэлт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд засварласан цэцэрлэгийн тоо
            1.3.2. Стандартын шаардлагад нийцсэн бие засах газар болон ариун цэврийн өрөөний тоо
            1.3.3. Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжид ахиц гарсан цэцэрлэгийн тоо
            1.3.4.  Хүүхдийн чийрэгжилтийн танхим, талбайтай болсон цэцэрлэгийн тоо
            1.3.5. Ногоон төгөл, цэцгийн мандал бүхий цэцэрлэгийн тоо,
СӨБ.1.4. Багшлах боловсон хүчний нөөц, чадавхийг сайжруулах
            1.4.1. Боловсруулсан хөтөлбөр, сургалтын модуль, зохион байгуулсан сургалтын тоо, чанар, оролцогчдын тоо
            1.4.2. Туслах багш нарын сургалтын тоо, чанар, оролцогчдын тоо
            1.4.3. Гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлж, туршлага судалсан багшийн тоо
            1.4.4. Боловсруулсан ном, гарын авлага, материал, хэрэглэгдэхүүний хүртээмж
СӨБ.1.5.Бага насны хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагуудтай хамтран ажиллах
            1.5.1. Нийгмийн үйлчилгээний бусад байгууллагуудтай хамтран хийсэн ажил
            1.5.2. Нэгдсэн сүлжээнд холбогдсон цэцэрлэгийн тоо
БДБ.1.1.Хамран сургалтыг   нэмэгдүүлэх
            1.1.1. Зуны сургалтад хамрагдаж сургуульд бэлтгэгдсэн хүүхдийн тоо
            1.1.2. Хамран сургах тойрог тогтоосон шийдвэр
БДБ.1.2. Боловсролын чанартай үйлчилгээ  авах тэгш боломж бүрдүүлэх
            1.2.1. Суралцах явцад үүссэн бэрхшээлийг даван туулахад сурагчдад туслах  хөтөлбөрүүд
            1.2.2. Боловсролын чиглэл бүрээр боловсруулан хэрэгжүүлж буй нийслэлийн хэмжээний сургалтын хөтөлбөр, боловсруулан хэрэгжүүлж буй гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын загвар хөтөлбөрүүд
            1.2.3. Бий болсон түшиц сургуулийн цахилгаан шат,  замын аюулгүй байдлын нөхцөл, бие засах тусгай өрөө, зориулалтын тоног төхөөрөмж 
            1.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах арга зүйд суралцсан багшийн тоо
            1.2.5. Боловсруулан хэрэгжүүлж буй хөтөлбөр
            1.2.6.Техник хэрэгсэл, сургалтын  тоног төхөөрөмжөөр хангагдсан сургуулийн тоо
            1.2.7. Ном гарын авлагын төрөл, хүртээмж
            1.2.8. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилал, хүүхдийн төлөө төв, тэдгээрийн үйл ажиллагаа
БДБ.1.3. Үдийн  цай хөтөлбөрийг үдийн хоол болгон өргөжүүлэх нөхцлийг бүрдүүлэх
            1.3.1. Хоол тэжээлийн комбинатын барилга баригдсан эсэх
            1.3.2. Гал тогооны тоног төхөөрөмжөө шинэчилсэн сургуулийн тоо.
БДБ. 1.4. Суралцагчдад дэмжлэг үзүүлэх
            1.4.1. Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгогдсон хүүхдийн тоо
            1.4.2. Дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл олгогдсон хүүхдийн тоо
БДБ.1.5. Хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг сайжруулах
            1.5.1. Үйл ажиллагаа явуулж буй чөлөөт цагийн клубуудын тоо, үйл ажиллагааны чиглэл
            1.5.2.  Боловсруулан хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд
БДБ.2.1. ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх
            2.1.1. Боловсруулсан хөтөлбөр түүний туршилтын явц, үр дүнгийн тайлан
            2.1.2. Боловсруулсан хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх зөвлөмжүүд
            2.1.3. Багшийн хангамж
            2.1.4. Зохион байгуулсан сургалт, хамрагдсан багш, сургалтын үр дүн
            2.1.6. Сурах бичгийн захиалга, нийлүүлэлт, хангалтын хувь
 
БДБ.2.2. Боловсролын стандарт, киррикюлимийг хэрэгжүүлэх багш, удирдах ажилтны мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх
            2.2.1. Стандарт, киррикюлимыг хэрэгжүүлэх сургалт семинарт хамрагдсан багшийн тоо, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт
            2.2.2. Хамтран ажиллах гэрээ байгуулсан сургуулийн тоо
            2.2.3. Зохион байгуулсан үйл ажиллагаа, оролцогчдын  тоо
            2.2.4. Хамрагдсан багшийн эзлэх хувь
            2.2.5. Багшийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх судалгаанд үндэслэсэн төлөвлөгөө, хөтөлбөр, үнэлгээний арга хэлбэр
            2.2.6. Дүүрэг бүрд  байгуулсан  “Багшийн хөгжлийн төв”-ийн загвар,
            2.2.7. Шаардлага хангасан “Багшийн хөгжлийн төв”-тэй сургуулийн тоо
            2.2.8.  Багшийн үйл ажиллагааг үнэлэх  арга, хэлбэр, шалгуурын шинэчлэл
Мэдээллийн технологийг ашиглан мэргэжил ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдүүлсэн нэгжийн эзлэх хувь
            2.2.9. Сургагч багш нарын баг, мэргэжлийн хослол, үйл ажиллагааны чиглэл
            2.2.10. Хөрөнгө оруулалт, газрын асуудал, барилга, зуны сургалтад хамрагдсан багш, зохион байгуулсан сургалтын тоо
            2.2.11. Багшийн хөгжлийн ордон
            2.2.12. Олгогдсон компьютерийн тоо
БДБ.2.3. Боловсролын газар, сургууль цэцэрлэгийг интернетийн сүлжээнд холбох
            2.3.1. Интернетэд холбогдсон сургууль, цэцэрлэгүүдийн тоо
            2.3.2. “Мэдээлэл, үнэлгээний сан”- г ажиллуулж буй сургуулийн тоо
            2.3.3. НБГ-тай сүлжээнд холбогдсон сургууль, цэцэрлэгийн тоо, сүлжээний ашиглалт
БДБ.2.4. Боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын материаллаг орчинг бүрдүүлэх
            2.4.1. Ангийн ширээ сандал самбарын шинэчлэлтийн хувь
            2.4.2. Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар хичээллэх сургалтын орчны стандартыг хангасан  кабинетын тоо
            2.4.3. Мэргэжлийн сургалтын үлгэр жишээ сургуулийн тоо
            2.4.4. Шаардлага хангасан кабинетын тоо
            2.4.5. Сургуулийн номын сангийн фондод хичээлээс гадуур унших номын эзлэх хувь
            2.4.6. Баригдсан биеийн тамирын заалны тоо, заал ашиглалтын байдалд хийсэн үнэлгээ
            2.4.7. Нэг  компьютерт ногдох сурагчдын тоо
            2.4.8. Хүүхдийн зуны сургалтын төвтэй сургуулийн тоо
БДБ.2.5. Сургуулийн суудлын тоог нэмэгдүүлэн, засвар үйлчилгээ, цэвэр ус, дулаан, цахилгаан хангамж, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах
            2.5.1. Засварласан хичээлийн болон дотуур байрын тоо
            2.5.2. Халаалтын үр ашигтай технологи нэвтрүүлсэн сургууль, цэцэрлэгийн тоо
            2.5.3. Усан хангамж, ариун цэврийн өрөө нь стандартын шаардлагад нийцсэн сургуулийн тоо
            2.5.4. Шинээр нэмэгдсэн суудлын тоо
 
БДБ.2.6. Сургуулийн орчныг цэцэрлэгжүүлэх
            2.6.1. Сургуулийн гадна орчинд тарьж ургуулсан мод, бут, бий болгосон цэцгийн мандал
            2.6.2. Сургуулийн анги танхимд тарьж ургуулсан цэцэг
БДБ.3.1. Захиргааны болон мэргэжлийн удирдлагын хослолыг оновчтой болгож, багшийн ёс зүйн хэм хэмжээг  сайжруулах
            3.1.1. Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтныг сонгон шалгаруулах журам, түүний хэрэгжилт
            3.1.2. “Хүүхдэд ээлтэй сургууль”, “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”, “Ногоон сургууль”, “Нээлттэй сургууль”, “ЮНЕСКО-гийн холбоот сургууль”, “DIA” сургалтын  үзэл санааг нэвтрүүлж буй сургуулийн тоо
            3.1.3. “Боловсролын загвар дүүрэг” болохоор Баянгол, Багахангай дүүргийн хийсэн ажлын үр дүн
            3.1.4. Багшийн ёс зүйн  хэм хэмжээг сахиулах талаар зохион байгуулсан ажил түүний үр дүн 
БДБ.3.2. Сургуулийн өөрийн удирдлагыг хөгжүүлэх 
            3.2.1. Сургууль үйл ажиллагаандаа өөрийн үнэлгээ хийх аргачлал
            3.2.2. Үйл ажиллагаандаа өөрийн үнэлгээ хийдэг сургуулийн тоо
            3.2.3. Багш нарын ажлыг үнэлэх арга, хэлбэрт гарсан өөрчлөлт
            3.2.4. Багш нарт олгох цалингийн зээлийн нөхцөлийн хөнгөлөлт
БДБ.3.3.Багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх
            3.3.1. Багш нар зуслангийн газартай болоход дэмжлэг үзүүлсэн ажил, дэмжлэг авсан багшийн тоо
            3.3.2. Орон сууцны зээлд хамрагдсан багш, боловсролын ажилтны тоо
            3.3.4. Багшийн эрүүл мэндийг хамгаалж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар сургуулиудын  хийсэн ажил
БДБ.3.4.Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх
            3.4.1. Сургуулийн захиргаа, багш, эцэг эхийн хооронд хүүхдийн хөгжил, төлөвшлийн  асуудлаар гурвалсан гэрээ байгуулж ажилласан үр дүнгийн тайлан
            3.4.2. Эцэг эхэд зөвлөгөө өгч буй  үйлчилгээний төрөл, хэлбэр, үр дүн
АББ.1.1. Бичиг үсэг үл мэдэгч буюу  шинээр бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийг  албан бус боловсролын дараагийн шатанд хамруулах
            1.1.1. Нийслэлийн хүн амын бичиг үсгийн  боловсролын нарийвчилсан судалгаа, бичиг үсэг үл мэдэгч насанд хүрэгчдэд зориулсан бичиг үсгийн анхан шатны болон бичиг үсэг сурсны дараах сургалтын хөтөлбөрүүд
            1.1.2. Эдийн засаг, эрх зүй, иргэний боловсрол, экологи, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол зэрэг чиглэлийн сургалтуудын тоо, чанар    
 АББ.1.2.  Сургууль завсардсан  хүүхэд, залуус албан бус боловсролын үйлчилгээнд  бүрэн хамрагдах боломжийг бүрдүүлэх
            1.2.1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын  хөтөлбөрөөр хичээллэгчдийн  тоо
            1.2.2. Дүйцсэн  хөтөлбөрөөр сургалт явуулах чадвартай багш нарын тоо
            1.2.3. Бэлтгэсэн Орон нутгийн сургагч” багшийн тоо
АББ.1.3. Насанд хүрэгчдийн сурах хэрэгцээнд тохирсон тасралтгүй боловсролын үйлчилгээний хүрээг өргөжүүлэх
            1.3.1. Суралцагчдын хэрэгцээнд тулгуурласан өрхийн орлого нэмэгдүүлэх,  мэргэжлийн чиг  баримжаа олгох, мэргэшүүлэх, амьдрах ухааны сургалтын тоо, чанар
АББ.2.1. АББ ба насанд хүрэгчдийн боловсролын чанарыг сайжруулж, сургалтын орчинг стандартын шаардлагад нийцүүлэх
            2.1.1. Гэгээрэл хөгжлийн төвүүдийн бие даасан байдал, өөрийн байртай болсон эсэх
            2.1.2. Албан ба албан бус сургалтын уялдаа холбоо
 
                  10.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хянах, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, тайлагнах
      Нийслэлийн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсөвт “Боловсрол-2012 “ хөтөлбөрийн зорилтуудыг тусган хэрэгжүүлнэ.
      Нийслэлийн боловсролын газар нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хотын хөгжлийн бодлогын  хэлтэс,  Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй  тус тус хамтарч хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж үр дүнгийн тайланг жил бүр гаргана.
            Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг жил бүр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулна
 
< Өмнөх   Дараах >