| Цэргийн албыг дүйцүүлэн хаах |
|
|
|
| Бичсэн Administrator | |
| Monday, 2010 оны 06 сарын 14 | |
2010 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 09
-ний өдөр Дугаар 100
хот
Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн
тооны дээд хязгаар батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 72 дугаар тогтоол,
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 1/1263 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн
саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг. Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг дүйцүүлэн хаах
иргэдийн тооны дээд хязгаарыг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар,
Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 10, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 5,
Багахангай дүүрэгт 8 байхаар тогтоосугай.
Хоёр. Цэргийн алба дүйцүүлэн хаах
иргэдийн сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, үүрэг
гүйцэтгэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.
|
|
| Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2010 оны 06 сарын 14 ) |
| Дараах > |
|---|




