1.png3.pngүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөшлүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2008 онд байгуулагдсан Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд Засаг дарга, түүний багийнхан, дүүрэг, хороодтой нягт хамтран ажиллаж байна. Нийслэлийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорьж байна. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад, дунд үеийнхэн, хурал, захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд болон бүх хүмүүст чин сэтгэлийн хүндэтгэл өргөе. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид бид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан уриалж байна. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
               Нийслэлийн Иргэдийн
               Төлөөлөгчдийн Хурлын дарга  2.png Т.Билэгт

Хөрөнгө бүртгэлээс хасах тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
Monday, 2010 оны 06 сарын 14
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  2010 оны 06 дугаар                                               Улаанбаатар

сарын 09 -ний өдөр                Дугаар 97                    хот

Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  77 дугаар зүйлийн 77.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 1/1362 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс   ТОГТООХ нь:

Нэг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй цэргийн гал зуухны барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГА                                                                     Т.БИЛЭГТ

 
< Өмнөх   Дараах >
Түгээмэл
Сүүлийн Үеийн Мэдээ
mail.png
Хэн онлайн байна
Бидэнд 8 зочид онлайн