|
Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион
байгуулах салбар комиссын үйл ажиллагааны тухай
Нэг. Цагаатгах ажлыг удирдан зохион
байгуулах Нийслэлийн салбар
комиссын үйл ажиллагааны тухай товч мэдээлэл
Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн
нутаг дэвсгэрийн хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар
комиссын үйл ажиллагааг зохион байгуулахдаа нийслэлийн холбогдох байгууллагын
удирдлагын бүрэлдэхүүнтэй комисс байгуулж,
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох
тухай” хууль, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын
комиссын дарга, Сангийн сайдын хамтарсан тушаал болон холбогдох бусад эрх зүйн
актуудыг удирдлага болгон ажиллаж байна.
Цагаатгах
ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын бүрэлдэхүүн:
Комиссын
дарга: -Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Нарийн
бичгийн дарга - Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Зохион
байгуулалтын хэлтсийн дарга
Гишүүд: - Нийслэлийн
Засаг даргын Тамгын газрын дарга
-
Нийслэлийн Архивын газрын дарга
-
Нийслэлийн Өмчийн харилцааны газар
-
Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- Нийслэлийн ЗДТГ-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
-
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын
албаны мэргэжилтэн
-
Захирагчийн ажлын албаны орон сууцны асуудал
хариуцсан мэргэжилтэн
|