| |
|
Хөтөлбөр
|
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр |
|
|
|
|
Friday, 2010 оны 04 сарын 16 |
|
2010 оны 03 дугаар
Улаанбаатар
сарын 31
-ний өдөр Дугаар 54
хот
Дэд хөтөлбөр батлах
тухай
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 20.1.7 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 1/638 тоот
албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөрийг хавсралт ёсоор
баталсугай.
Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг
батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг
болгосугай.
ДАРГА Т.БИЛЭГТ
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Хүмүүнлэгийн дэд хөтөлбөр батлах тухай |
|
|
|
|
Friday, 2009 оны 12 сарын 18 |
Хүмүүнлэгийн
хөтөлбөр батлах тухай
Монгол
улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн
20.1.10 дахь заалтыг
үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг.
Нийслэлийн хүмүүнлэгийн хөтөлбөрийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
Хоёр.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд туссан арга хэмжээг жил, жилийн
төсөвт тусгуулах замаар шийдвэрлэн, хамтарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч /Г.Мөнхбаяр/, Нийслэлийн
Улаан загалмайн хорооны нарийн бичгийн дарга /Г.Батгэрэл/ нарт үүрэг
болгосугай.
ДАРГА Т.БИЛЭГТ
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Дэд хөтөлбөр батлах тухай |
|
|
|
|
Friday, 2009 оны 12 сарын 18 |
Дэд хөтөлбөр
батлах тухай
Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ
нь:
Нэг.“Монголын уламжлалт бий биелгээ” хөтөлбөрийг нэгдүгээр, хэрэгжилтийг
зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар
хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил жилийн төсөвт
тусган, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагч
/ГМөнхбаяр/-д үүрэг болгосугай.
Гурав. Дэд хөтөлбөрийг хэвлэл,
мэдээллээр сурталчилж ажиллахыг “UBS” телевиз
/Л.Балхжав/, “Улаанбаатар радио” /У.Булган/, “Улаанбаатар таймс” сонин
/До.Чулуунбаатар/ нарт үүрэг болгосугай.
ДАРГА
Т.БИЛЭГТ
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Wednesday, 2009 оны 09 сарын 30 |
Боловсрол хөтөлбөр
батлах тухай
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 20 дугаар зүйлийн
20.1.7, Нийслэлийн Засаг даргын
2009 оны 1/1156 тоот албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс
ТОГТООХ нь:
Нэг.
“Боловсрол-2012” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг
хавсралт ёсоор баталсугай.
Хоёр. Хөтөлбөрт тусгагдсан асуудал, арга хэмжээнд
шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилт, төсөв, төлөвлөгөөнд
тусгуулан хэрэгжүүлж, үр дүнг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд
танилцуулж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Г.Мөнхбаяр/-д
үүрэг болгосугай.
ДАРГА T.
БИЛЭГТ
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Дэд хөтөлбөр батлах тухай |
|
|
|
|
Friday, 2009 оны 07 сарын 31 |
|
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2009 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Дугаар 85
Улаанбаатар хот
Дэд хөтөлбөр батлах тухай
Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн 20.1.7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 288 дугаар тогтоолын 3
дугаар заалт, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1/1164 тот албан бичгээр өргөн
барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Үндэсний
хөгжлийн цогц бодлого, Улаанбаатар
бүсийн хөгжлийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс
ТОГТООХ нь:
Нэг. “Хүн амын
ахуйн үйлчилгээ-2016” дэд хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр. Хөтөлбөрийг
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, шаардагдах хөрөнгийг нийслэлийн
төсөвт жил бүр тусгахын зэрэгцээ Улсын төсөв, Засгийн газрын холбогдох тусгай
сан, олон улсын байгууллагад санал болгон санхүүжүүлэх арга хэмжээ авч
ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д
даалгасугай.
ДАРГА
Т.БИЛЭГТ
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Дэд хөтөлбөр батлах тухай |
|
|
|
|
Friday, 2009 оны 07 сарын 31 |
|
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дугаар 59
Улаанбаатар хот
Дэд хөтөлбөр батлах тухай
Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын
Засгийн газраас 2009 оныг “Үйлдвэржилтийн жил” болгосонтой холбогдуулан тавьсан
зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг.Нийслэлийн
үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг нэгдүгээр хавсралт ёсоор баталсугай.
Хоёр.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган, түүнд шаардагдах хөрөнгийг
жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилт, төсөвт тусгуулан, хэрэгжилтийг
зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д даалгасугай.
ДАРГА
Т.БИЛЭГТ
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
 |