Дүрэм журам
Сангийн дүрэм шинэчлэн батлах тухай PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 06 сарын 14
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  2010 оны 05 дугаар                                               Улаанбаатар

сарын 19 -ний өдөр                Дугаар 89                    хот
 

     “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн сан”-гийн

         дүрмийг шинэчлэн батлах тухай

 

 

            Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн           20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 1/1145 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдээс   ТОГТООХ нь:

Нэг. ““Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-сангийн дүрмийг шинэчлэн баталсугай.

             Хоёр. Сангийн үйл ажиллагааг дүрмийн дагуу явуулах болон хөрөнгийн зарцуулалтад  хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.

            Гурав. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан     “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн сан”-гийн   дүрмийг хүчингүйд тооцсугай.

 

 

 

ДАРГА                                             Т.БИЛЭГТ

Дэлгэрэнгүй...
 
Сан байгуулж, дүрмийг батлах тухай PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 06 сарын 14
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2010 оны 05 дугаар                                               Улаанбаатар

сарын 19 -ний өдөр                Дугаар 82                    хот
 
 

Сан байгуулж, дүрмийг батлах тухай

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалт, Улаанбаатар бүсийн зөвлөлийн даргын 2010 оны 26 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс   ТОГТООХ нь:

Нэг. Улаанбаатар бүсийн хөгжлийг дэмжих сан байгуулж, дүрмийг баталсугай.

Хоёр.Улаанбаатар бүсийн хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зохих журмын дагуу захиран зарцуулж, тайланг хагас жил тутамд танилцуулж ажиллахыг   Улаанбаатар бүсийн зөвлөлийн дарга /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                                                               Т.БИЛЭГТ 

 

Дэлгэрэнгүй...
 
Журам батлах тухай PDF Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 06 сарын 14
НИЙСЛЭЛИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
 ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 
2010 оны 05 дугаар                                               Улаанбаатар
сарын 19 -ний өдөр                Дугаар 81                    хот

 

Журам батлах тухай

 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн   20.1.7 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн        1 дэх хэсгийн 1 дэх заалтыг  үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс   ТОГТООХ нь:

Нэг. “Нийслэлд гадаадын зээл, тусламжийг хэрэгжүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                                                                               Т.БИЛЭГТ

 
Дэлгэрэнгүй...
 
Журам батлах тухай PDF Хэвлэх И-мэйл
Friday, 2010 оны 04 сарын 16
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2010 оны 03 дугаар                                               Улаанбаатар

сарын 31 -ний өдөр                Дугаар 56                    хот

 

 

Журам батлах тухай

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  20.1.7 дахь заалт,  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 1/666 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:

            Нэг. "Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг мэдээллийн санд бүртгэх журм"-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

Хоёр. Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулж хөрөнгө тусгуулан ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захрагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.

 

            ДАРГА                                                      Т.БИЛЭГТ

Дэлгэрэнгүй...
 
Журам батлах тухай PDF Хэвлэх И-мэйл
Friday, 2010 оны 04 сарын 16
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2010 оны 03 дугаар                                               Улаанбаатар

сарын 31 -ний өдөр                Дугаар 55                    хот

 

Журам батлах тухай

 Монгол услын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.12 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтийг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь

 Нэг. "Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байгуулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах  комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар байталсугай. 

 Хоёр. Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай. 

 

ДАРГА                                               Т.БИЛЭГТ

Дэлгэрэнгүй...
 
Нийслэлийн Шилдэг аж ахуй нэгж шалгаруулах журам шинэчлэн батлах тухай PDF Хэвлэх И-мэйл
Saturday, 2009 оны 12 сарын 19
  • НИЙСЛЭЛИЙН
  • ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
  •  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  • 2009 оны 12 дүгээр сарын 02 өдөр       Дугаар 161      Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

 

 

Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс   ТОГТООХ нь:

Нэг. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах журмыг нэгдүгээр хавсралтаар, шилдэг аж ахуйн нэгжид олгох гэрчилгээний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны “Журам батлах тухай” 58 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай

 

 

 

 

ДАРГА                                                           Т.БИЛЭГТ

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 6 - 10