|
Шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам |
|
Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагууд зөвшөөрөл авах, сунгах талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хандах шаардлагатай. Мөн шинээр салбар байгуулах бол бас хандах шаардлагатай гэдгийг иргэд, байгууллагууд анхаарах хэрэгтэй. Журмыг дэлгэрэнгүйгээс үзнэ үү
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Шашны асуудал эрхэлсэн ажлын хэсэг |
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд шашин сүм, хийдийн асуудал хариуцсан ажлын хэсэг ажилладаг бөгөөд энэ ажлын хэсгийн даргаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар НИТХ-ын шашин сүм хийдийн асуудал хариуцсан ажилтан Л.Чимгээ, Нийслэлийн Тагнуулын газрын дарга А.Болдбаатар, ХЗДХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэл, ГИХАЭА-ны захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Ихзаяа, Нийслэлийн Цагдаагийн газрын олон нийтийн харилцааны хэлтсийн дарга Ч.Ганболд, Нийслэлийн Татварын газрын мэдээлэл боловсруулалт статистикийн хэлтсийн дарга Э.Болормаа, ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга Ц.Түмэнбаяр, МУИС-ийн шашин судлалын тэнхмийн эрхлэгч М.Гантуяа гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
|
|
|