|
Нийслэлийн Аудитын газрын танилцуулга |
 онгол Улсын Их Хурал 2003 онд Төрийн Аудитын тухай хуулийг баталж, Үндэсний аудитын газар болон аймаг, нийслэлийн аудитын газрыг байгуулсан. Нийслэлийн Аудит газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлаа тайлагнадаг, Үндэсний аудитын газрын арга зүйн удирдлагаар ажилладаг, гүйцэтгэх засаглалын байгуулагуудаас хараат бус байгууллага юм. Тус газрын эрхэм зорилго нь нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө нийслэл, дүүргийн захиргааны байгууллагууд, орон нутгийн төсвөөс санхүүжилт авдаг, төсвийн орлого бүрдүүлдэг буюу орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд болон санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийж дүгнэлт гарган Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчдийг мэдээллээр хангах, тө- рийн төсөв санхүү, бүртгэл тооцооны тогтолцоог дэмжиж, хөгжүүлэхэд туслах явдал юм. Нийслэлийн Аудитын газар нь одоо Аудитын хэлтэс, Тамгын хэлтэстэй, аудитын хэлтсийн санхүүгийн тайлангийн аудитын 2, гүйцэтгэлийн аудитын 3 багтай, 20 ажилтантай ажиллаж байна.
 |
Төрсөн огноо: |
1955-3-18 |
| Төгссөн сургууль: |
1974 онд Худалдааны текникум, 1982 онд Монгол Улсын их сургууль
|
Боловсрол, мэргэжил,
эрдмийн зэрэг, цол: |
Дээд , нягтлан бодогч, эдийн засагч, Удирдахуйн ухааны магистр
|
| Ажилласан байдал: |
1974-1992 онд Бөөний худалдааны нэгдэлд ня-бо , ерөнхий ня-бо, орлогч дарга,
1992-1995 онд компанийн ня-бо, захирал, 1995-2000 онд Төрийн хянан шалгах
хороонд хяналт шалгалтын II газрын дарга, 2000-2003 онд Нийслэлийн Хянан
шалгах хорооны дарга, 2003 оноос Нийслэлийн Ерөнхий аудитор. |
| Гавъяа шагнал: |
Алтан гадас одон, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, санхүү банкны
тэргүүний ажилтан, Төрийн хяналтын тэргүүний ажилтан |
|
|
|