|
Улаанбаатар хотын товч танилцуулга |
 лаанбаатарын үүсэл өргөө нь
1639-1778 онд 28 удаа нүүдэл,
суудал хийж Өргөө, Номын
хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ хэмээн
нэрлэгдэж байсныг эрдэмтэд судлан
тогтоож, 1639-1778 оны түүхийг
нүүдлийн соёл иргэншлийн буюу
Монгол орны шашин, төр, олон улсын
худалдаа харилцааны төв болж хөгжсөн
үе, 1778 оноос хойшхийг суурин соёл
иргэншлийн шилжилтийн үе гэж үечлэн
үзсэн байдаг.
Улаанбаатар хотын
товч танилцуулга
Хутагтын өргөө 1651 оноос Номын хүрээ,
1706 оноос Монголын хүрээ хийдүүдийн
төв болж “Их хүрээ” хэмээн нэрлэгдэх
болжээ.
1911 оны 12 дугаар сарын 31-нд
Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн
тунхаглаж, Манж чин улсаас салан
тусгаарласны дараа 1912 оны 2 дугаар
сарын 9-нд Монголын улс төр, эдийн
засаг, шашны төв Их хүрээг хаант
Монгол улсын “Нийслэл хүрээ” хэмээн
зарлан тунхагласан түүхтэй.
хурлаас Нийслэл хүрээг улсын нийслэл
болгон “Улаанбаатар” хэмээн нэрлэж,
хотын хөдөлмөрчдийн хурал, засаг
захиргааны дүрмийг батлан, хотын
амьдралыг зохицуулан хөгжүүлэх үүргийг
хариуцуулсан байна.
Одоо Улаанбаатар хот нь 1.2 сая хүн
амтай, засаг захиргааны хувьд 9 дүүрэг,
132 хороотой ажиллаж байна.
|
|
|