ийслэлийн иргэдийг төр, нийгмийг удирдах хэрэгт оролцуулдаг гол хэлбэр,
нийслэлийн удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг нь Хурал юм.
Монгол оронд ардын хувьсгал ялсан цагаас хойш нийслэлийн Хурал нь 18
насанд хүрсэн нийт иргэдээс шууд сонгогддог Төлөөллийн байгууллага байсаар
иржээ.
Нийслэл Улаанбаатар хотын Хурал нь 1989 оноос гүйцэтгэх засаглалаасаа
тусгаарлан бие дааж дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчидтэй
болжээ.
Анх 1924 онд “Цаг зуурын хурал” нэртэй байгуулагдан 45 төлөөлөгчид сонгогджээ.
Дараа нь “Хотын хурал”, 1948 оноос “Улаанбаатар хотын Хөдөлмөрчин
Төлөөлөгчдийн Их Хурал”, 1962 оноос “Улаанбаатар хотын Ардын Депутатуудын
Хурал”, 1989 оноос “Улаанбаатар хотын Ардын Хурал”, 1992 оноос “Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” нэртэйгээр хөгжиж ирсэн байна. 1924 онд 40,
1928 онд 251, 1952 онд 166, 1970-1980 онуудад 225, 1990 онд 150, 1992 онд 72,
1996-2008 онд 40 Төлөөлөгчидтэй байжээ. 2008 оноос 45 Төлөөлөгчидтэй байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь одоо 45 төлөөлөгч, 11 Тэргүүлэгч
гишүүн, 5 ажлын хороо, 10 дэд хороотой үйл ажиллагаа явуулж байна.
|
|
|