1.png3.pngүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөшлүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2008 онд байгуулагдсан Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд Засаг дарга, түүний багийнхан, дүүрэг, хороодтой нягт хамтран ажиллаж байна. Нийслэлийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорьж байна. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмад, дунд үеийнхэн, хурал, захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд болон бүх хүмүүст чин сэтгэлийн хүндэтгэл өргөе. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид бид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан уриалж байна. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
               Нийслэлийн Иргэдийн
               Төлөөлөгчдийн Хурлын дарга  2.png Т.Билэгт

тойрог байгуулж, мандат хуваарилах тухай
Лхагва, 2012 оны 05 сарын 09
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
 
2012 оны 05 сар 08 өдөр                дугаар 9/79             Улаанбаатар хот
           

Тойрог байгуулж, мандат
хуваарилах  тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 20.1.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8, 4.9, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
    
Нэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 30 тойрог байгуулж, түүнд ногдох мандатын тоо, тойргийн дугаар, хамрагдах нутаг дэвсгэрийг хавсралт ёсоор баталсугай.



    


ТЭРГҮҮЛЭГЧ                                           Ц.ЦОГЗОЛМАА
Дэлгэрэнгүй...
 
Ажлын хэсэг байгуулах тухай
Баасан, 2012 оны 04 сарын 27
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН  ТОГТООЛ

2012 оны 04 сарын 12 өдөр        дугаар 45            Улаанбаатар хот    
 
Ажлын хэсэг байгуулах тухай

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн      21 дугаар зүйлийн 21.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:
Нэг. Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг  хангах зорилго бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ахлагч:    НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

Гишүүд:    Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
    Нийслэлийн Бүртгэлийн газрын дарга
    Нийслэлийн Боловсролын газрын дарга
    Нийслэлийн Газрын албаны дарга
    Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга
    Нийслэлийн Статистикийн газрын дарга
    Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
    НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
    ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
    Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар
    Дүүргийн ЗДТГ-ын дарга нар
 
Нарийн бичгийн дарга:    
    НИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга
    НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

Хоёр. Бэлтгэл ажлын хангаж тухай бүр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулахыг ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.




ТЭРГҮҮЛЭГЧ                 Ц.ЦОГЗОЛМАА
 
Зарим гудамжийг нэрлэх тухай
Баасан, 2012 оны 04 сарын 27
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН  ТОГТООЛ

2012 оны 04 сарын 12 өдөр        дугаар 39            Улаанбаатар хот    
 
Зарим гудамжийг нэрлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.12 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл,  Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн 2а/595 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс   ТОГТООХ нь:
    Нэг. Улаанбаатар хотын зарим гудамжийг дараах байдлаар нэрлэсүгэй.

1. Б.Доржийн гудамжнаас дээш гэр хорооллын Монелын гудамжаар явж Баялаг автобусны буудал хүртэлх гудамжийг Баруун Алтан-Өлгийн гудамж;
2. Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс дээш Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн баруун талаар явж Да хүрээ гудамж хүртэл гудамжийг Хилчний гудамж;
3. Зайсангийн гудамжнаас зүүн тийш төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур явж Их Монгол Улсын гудамжийг огтлон Нарны зам хүртэлх гудамжийг Нийслэл хүрээ өргөн чөлөө;
4. Их Монгол Улсын гудамжнаас зүүн тийш Баян Монгол хорооллын урдуур явсан гудамжийг Хүннүгийн гудамж;

5. Бага тойруугаас зүүн тийш эргэн Мобикомын байрны хажуугаар явж Ц.Жигжиджавын гудамжтай нийлэх гудамжийг Б.Ширэндэвийн гудамж;

6. Яармагийн гүүрнээс зүүн тийш Богд Хан уулын араар явж Баянзүрхийн товчоо хүртэлх гудамжийг Дүнжингаравын гудамж;

Хоёр. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Нэрэмжит гудамж болгох тухай” 2003 оны 98  дугаар тогтоолын  2 дугаар заалтыг хүчингүй болгосугай.




    ТЭРГҮҮЛЭГЧ                 Ц.ЦОГЗОЛМАА
 
Хөшөө байрлуулах тухай
Баасан, 2012 оны 04 сарын 27
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН  ТОГТООЛ

2012 оны 04 сарын 12 өдөр        дугаар 38            Улаанбаатар хот    
     
Хөшөө байрлуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.12 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл,  Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн 2а/596 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс   ТОГТООХ нь:
    Нэг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч, академич, доктор, профессор Б.Ширэндэв агсны хөшөөг МУИС-ийн II байрны урд, Шинжлэх ухаан технологийн үндэсний паркийн хойд талбайд байрлуулсугай.

Хоёр. Хөшөөний хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.


            ТЭРГҮҮЛЭГЧ                  Ц.ЦОГЗОЛМАА
 
дурсгалын самбар байрлуулах тухай
Баасан, 2012 оны 04 сарын 27
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН  ТОГТООЛ

2012 оны 04 сарын 12 өдөр        дугаар 37            Улаанбаатар хот   
 
Дурсгалын самбар байрлуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.12 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн       2а/597 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс   ТОГТООХ нь:
    Нэг. Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, рок поп урлагийн нэрт төлөөлөгч, хөгжмийн зохиолч Д.Галсанбат агсны амьдарч байсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 56 дугаар байрны хананд түүнд зориулсан дурсгалын самбар байрлуулахыг зөвшөөрсүгэй.



    ТЭРГҮҮЛЭГЧ                                                     Ц.ЦОГЗОЛМАА
 
Санаачлагыг дэмжих тухай
Баасан, 2012 оны 04 сарын 27

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН  ТОГТООЛ

2012 оны 04 сарын 12 өдөр        дугаар 36             Улаанбаатар хот  

 Санаачлагыг дэмжих тухай


Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.10 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
    
Нэг. Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,  шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, шийдвэр гаргах үйл явцад иргэд олон нийтийн санаачлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ногоон байгууламжийн дэд хорооны дэргэд “Иргэний зөвлөл” ажиллуулах санаачлагыг дэмжсүгэй.

Хоёр. Тус зөвлөлийг үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ж.Батбаясгалан/, Ногоон байгууламжийн дэд хорооны дарга /С.Одонтуяа/ нарт үүрэг болгосугай.


    


ТЭРГҮҮЛЭГЧ                        Ц.ЦОГЗОЛМАА

 
Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай
Баасан, 2012 оны 04 сарын 27
  НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН  ТОГТООЛ

2012 оны 04 сарын 12 өдөр        дугаар 35             Улаанбаатар хот 
 
Тогтоолын хавсралтанд өөрчлөлт
оруулах тухай

Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг. Кафе ажиллуулагч нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан согтууруулах ундаа худалддаг болон түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарийн 4 дэх заалтын “кафе”-ны ажиллах цагийг “10.00-22.00” гэснийг        “10.00-24.00” цаг болгож өөрчилсүгэй.



              ТЭРГҮҮЛЭГЧ                                                               Ц.ЦОГЗОЛМАА
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 7 - 205
Түгээмэл
Сүүлийн Үеийн Мэдээ
mail.png
Хэн онлайн байна